Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэнүүн-Огоо ХХК: Зам тээврийн осол гарч манай жолооч хүнд гэмтсэнд бид сэтгэл зовнин, харамсаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Чингэлтэй дүүргийн XIX хороо буюу Шадивлангийн I гудамжинд нийтийн тээврийн автобус айлын хашаа мөргөн осолдож, жолооч нь хүнд гэмтсэн хэрэг гарчээ. Тус автобус нь Тэнүүн-Огоо компанийн нийтийн тээвэр юм байна. Цагдаагийн байгууллагаас автобус юунаас болж осолдсоныг  шалгаж байна. 

Энэ талаар тус компанийн цахим хуудаснаас дараах мэдэгдлийг гаргажээ. 

"2020 оны 06-р сарын 08-ны өдөр зам тээврийн осол гарч манай жолооч хүнд гэмтсэн осолд бид сэтгэл зовнин, харамсаж байна. Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа ба бидний зүгээс шаардлагатай мэдээллийг шуурхай өгч ажиллаж байна. Тээвэрчид та бүхэн мэргэжил нэгт жолоочдоо тохиолдсон осолд сэтгэл зовнин, санал бодлоо илэрхийлэх нь зөв боловч буруу ташаа дүгнэлт гарган баталгаагүй мэдээллийг түгээхгүй байна уу" гэв. 

ИНФОГРАФИК: Хоёр давхар автобус ямар давуу талтай вэ?
ИНФОГРАФИК: Хоёр давхар автобус ямар давуу талтай вэ?
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга