Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг Засгийн газраас өглөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 29-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын санаачлан боловсруулан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх 30 гаруй саналыг хэлэлцээд хууль санаачлагчдад уламжлахаар тогтлоо.

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд нэр дэвшигчдээс аль нэг хүйсийн эзлэх хувь 35-аас доошгүй байхаар заах саналыг өгөхөөр тогтов. Мөн жагсаалтаар нэр дэвшигч 38 хүний нэрийг намууд гаргахдаа эрэгтэй, эмэгтэй солбисон байдлаар оруулах замаар жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байх боломжийг хангах санал гаргалаа гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж ярилаа.

Д.Бат-Эрдэнэ: Би Өмнөговь аймгийн 70 мянга гаруй иргэний төлөөлөл. УИХ-д төлөөлөлгүй байж болохгүй
Д.Бат-Эрдэнэ: Би Өмнөговь аймгийн 70 мянга гаруй иргэний төлөөлөл. УИХ-д төлөөлөлгүй байж болохгүй
 
Автобусны осолд өртсөн 20 гаруй хүн  Төв аймгийн эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байна
Автобусны осолд өртсөн 20 гаруй хүн Төв аймгийн эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.