АН-ынхан 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлээ хэдийнэ эхлүүлж, тусдаа гарсан намуудаа цуглуулж авах ажилдаа ханцуй шамлан оржээ. Учир нь Монголын сонгууль Ардын нам ба бусад нам гэж явагддаг. Өөрөөр хэлбэл санал хуваагдах бүрд АН ялагддаг. Тийм учраас 2020 оны сонгуулиар С.Эрдэнэ тэргүүтэй АН-ыг унагахын тулд Ж.Батзандан, Лу.Болд тэргүүтэй нөхөд АН-ыг хувааж ШИНЭ намыг бүрдүүлж байв. Тиймдээ ч энэ алдааг давтахгүйн тулд ШИНЭ намтай нэгдэж, бусад намуудаа нэгтгэн цуглуулах яриа хэлцэл хийж буй биз ээ.
АН-ын дарга Лу.Гантөмөр "2027, 2028 оны сонгуулиас өмнө салж гарсан намуудаа нэгтгэх ажлыг хийнэ" гэж ам гарсан. Тэрбээр хэлсэн амандаа хүрч буй нь энэ бололтой.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!