Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгино түүхээр явсан хоёр хүүхэд хясаанаас унаж, амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд


Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Нүүрстийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ зургадугаар сарын 14-ний өдрийн 12:00 цагт сонгино түүхээр гэрээсээ гарсан хоёр хүүхэд “Хар боом” гэдэг 600 орчим метр өндөр хадан хясаанаас унажээ.

Хүүхдүүд 70 орчим метр өндрөөс унаж 30-35 метрт нас барсан тул цогцсыг хадан хясаанаас буулгах тухай хүсэлтийг зургадугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид зургадугаа сарын 15-ны 11:38 цагт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат И/15 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 30 метрийн өндрөөс, мөн сумын харьяат С /17 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 35 метрийн өндрөөс буулгаж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлжээ.

Эх сурвалж: ОБЕГ

#ӨГЛӨӨ:
#ӨГЛӨӨ: "Дээд боловсролын асуудал" сэдэвт панел хэлэлцүүлэг болж байна
 
“Үе тэнгийн дээрэлхэлт төвийн байршил дахь улсын болон хувийн төлбөртэй сургуулиудад үйлдэгдэж байна. Манай охин хүртэл өртөж байсан“
“Үе тэнгийн дээрэлхэлт төвийн байршил дахь улсын болон хувийн төлбөртэй сургуулиудад үйлдэгдэж байна. Манай охин хүртэл өртөж байсан“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.