Бизнес эрхлэгчид коронавирусний үед үүсээд буй эдийн засгийн хямралын нөлөөг бууруулж, бизнес эрхлэгчдийг дэмжих мөн хөл хориогоо цуцлахыг УОК-оос шаардан тайван жагсаал хийлээ.
BRB компанийн Гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан: “УОК болон эрх баригч дарга нар хөл хориогоо цуцлаач. Цар тахал гараад хүнд байдалд хүрсэн юм бол гаргасан журмаа бариач ээ. Эрх барих эрх мэдлийн төлөө өрсөлдөх үйл ажиллагаа зохион байгуулахаараа зөвшөөрөл гаргаж өгөөд хуулийн хамгаалалт дор мянга мянгаар нь зөвшөөрөл өгөөд жагсаадаг. Харин бизнес эрхлэгчид “Ажилчдынхаа цалинг яаж тавих уу?, Хэрхэн татвараа төлөх үү?” гэх мэт асуудлуудаа ярих гэхээр жагсаал хийж болохгүй тар гэсэн шаардлагыг тавьж байна. Өнөөдрийн хувьд хэвлэлийнхэндээ яриа өгөөд цаашаа хүндрээд байлгүй тарна гэж бодож байна. Учир нь тайван жагсаал учир ийм шийдвэрт хүрлээ” гэв.
Мөн бизнес эрхлэгчид “Үйлчилгээний салбараас вирус гараад байгаа юм шиг журам гаргасан нь бизнес эрхлэгчдийг унтууцахад хүргэж байна” хэмээн хэлсэн юм.
“Бизнес эрхлэгчдийн нэгдэл” группт нийт 90 орчим үйлчилгээний байгууллагын залуучууд нэгдэн энэхүү жагсаалыг хийж байгаа юм байна.
Н.ЗОЛЗАЯА