Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕШ-ыг долдугаар сарын 2-ноос 5-ны хооронд зохион байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

2020 оны Долдугаар сарын 2-ноос 5-ны хооронд Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг зохион байгуулна. Зургадугаар сарын 15-наас эхлэн бүртгүүлсэн мэйл хаягаар нь суудлынх нь дугаарыг олгож эхэллээ.
 
Боловсролын Үнэлгээний Төвийн Захирал Ж.Ган-Эрдэнэ, Хэлстийн дарга Л.Ганбат нар дараах мэдээллийг өглөө. 

  • Өмнө нь 50 шалгалтын төв дээр ЭЕШ-ийг зохион байгуулдаг байсан бол одоо 85 шалгалтын төв дээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хийсэн. Мөн шалгалтанд орж буй хүн болгоны халууныг нь шалгах гэх мэт эрүүл мэндийн үзлэг хийнэ.
  • Нууцлалын өндөр түвшинд хадгалах тул шалгалтын материал задрана гэсэн зүйл байхгүй.
  • Шалгалт өгсөн даруйд шалгалтын дүн нь шууд гарна. Засалт хийж буй үйл явцыг “Live” хийж шууд харуулна. 
  • Их, Дээд сургуулийн хуваарь сонголтыг онлайнаар хийнэ. 
  • Тухайн аймгийн хүүхдийн тооноос хамааран шалгалтыг хоёроос гурван газар шалгалтыг авна.
  • Нэг ангид хоорондоо 2 метрийн зайтай 12 хүүхэд суухаар зохион байгуулна.
  • Хэрвээ ямар нэгэн шалтгаанаар халуурсан гэх мэт шинж тэмдэг илэрсэн хүүхдийг зориулалтын хувцас хэрэглэлийг өмссөн багштай тусгай ангид шалгалтыг авна.
  • Нийт улсын хэмжээнд 4175 багш, эмч нар зохион байгуулалтад оролцоно. 

А.Содномдаржаа

Л.Мөнхтүшиг: БНСУ руу транзит нислэг үйлдэж Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авна
Л.Мөнхтүшиг: БНСУ руу транзит нислэг үйлдэж Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авна
 
ЧУУЛГАН: “Харбин“-ын гэрээг хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: “Харбин“-ын гэрээг хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.