Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Мөнхтүшиг: БНСУ руу транзит нислэг үйлдэж Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

УОК-ын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: "Өнгөрсөн хугацаанд 22 удаагийн нислэгээр 10250 иргэдээ татан аваад байна. 
Зургадугаар сард нийт 8 тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэж байсан. Гэвч нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдсээр байгаатай холбогдуулан Зүүн өмнөд Азид байгаа монгол иргэдээ татан авахаар боллоо. Тодруулбал, 6 дугаар сарын 20-ны өдөр Сөүл хот руу транзит нислэг үйлдэж тэдгээр иргэдээ авна. Тусгай нислэгээр ирэх иргэдийн нэрс эцэслэгдэн гарч байгаа. 

БНСУ транзит зорчигчдыг хүлээж авахгүй гэх шийдвэрийг гаргаад байсан. Бид БНСУ-ын гадаад хэргийн яам, хууль зүйн яамтай яриа хэлэлцээр хийсний үр дүнд Солонгос улсын тал албан ёсоор зөвшөөрсөн. Монгол иргэд солонгосын онгоцны буудал дээр тусгай үүргийн нислэг хийх бүрд замбараагүй байдал гаргаж, жагсаал цуглаан хийдэг. Энэ асуудлыг шийдэхгүй бол дараа дараагийн удаа нислэг хийх зөвшөөрөл олгоход хэцүү гэсэн. 

Тиймээс БНСУ-д буй иргэд ямар нэгэн асуудал үүсгэхгүй, жагсаал цуглаан битгий зохион байгуулаарай" гэв. 

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Дорноговь аймагт ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Дорноговь аймагт ажиллаж байна
 
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.