Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуучин барилгын хана нурж дөрвөн хүн дарагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хажууд хуучин барилгын хана нурж 3-4 хүн дарагджээ. Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хажуугийн барилгын гол хана нурсны улмаас 3-4 хүн дарагджээ. Тус осол хуучин барилгыг нураах үйл явцад буюу өнөөдөр /2020.06.15/ 10 цагийн орчимд болжээ. 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар осолд өртсөн хоёр иргэнд түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж, эмнэлэгт хүргэсэн байна.

Ослын газарт Онцгой байдал, цагдаагийн алба хаагчид нурангид дарагдсан нэг хүнийг аврах ажиллагаа явуулж байна. Улмаар нурсан хананд дахин хүн дарагдсан байх магадлалтай гэнэ. 

Энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулахад "Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй" гэв. 

Б.ЛХАГВАЦЭРЭН

www.ubn.mn

УИД-т гарсан гал түймрээс үүдэн 181 сая төгрөгийн 15 тн бүтээгдэхүүнийг устгалаа
УИД-т гарсан гал түймрээс үүдэн 181 сая төгрөгийн 15 тн бүтээгдэхүүнийг устгалаа
 
Биржээр арилжаалагдсан 727.5 сая ам.долларын үнэ бүхий нүүрсний татан авалт хийгдээгүйгээс Ганцмод боомтын агуулахад 4.3 сая тонн нүүрс хуримтлагдсан байна