Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИД-т гарсан гал түймрээс үүдэн 181 сая төгрөгийн 15 тн бүтээгдэхүүнийг устгалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Улсын их дэлгүүр ХК-ийн барилгад гал гарсантай холбоотойгоор Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.3 дахь заалтыг удирдлага болгон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтэс, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандарт, Эрүүл ахуй, халдвар хамгаалал, Мал эмнэлэг, Ургамал хамгаалал хорио цээр, Эм, биобэлдмэлийн хяналтын улсын /ахлах/ нийт 15 байцаагч 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрүүдэд хийж гүйцэтгэжээ. 

Шалгалтаар УИД ХК-ийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байсан “Номин тав трейд” ХХК-ийн “УИД”супермаркет болон 1, 4, 7 дугаар давхарт талбай түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан 47 аж ахуйн нэгж, иргэн /хүнс, хоол, гоо сайхан, эмийн сан/-ийг хамруулан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон хүүхдийн бараа, эм, гоо сайхны барааны чанар аюулгүй байдлыг шалгаж, нийт 92 нэр төрлийн бүтээгдэхүүнээс 130 дээж авч 28 үзүүлэлтээр шинжлүүлжээ. 

Улмаар хадгалалтын горим зөрчигдсөн, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн /бараа/-д 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02-06-061/799 дугаартай хэмжилт, шинжилгээний дүнгийн тухай дүгнэлтийг үндэслэн улсын /ахлах/ байцаагчийн 48 акт тогтоон нийт 2937 нэр төрлийн 655.500 ширхэг, 12350.9 кг, 399.34 литр, нийт 181886.67 /Нэг зуун наян  нэгэн сая найман зуун наян зургаан  мянга зургаан зуун далан/ төгрөгийн 15.770 тн бүтээгдэхүүнийг устгасан байна. 

Эх сурвалж: НМХГ

 

Voice шоу ба сонгуулийн таамаг
Voice шоу ба сонгуулийн таамаг
 
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.