Монгол ТВ-ээс зохион байгуулж буй The Voice of Mongolia шоуны хоёр дахь цувралын ялагчийг тодруулах сүүлчийн шатны шалгаруулалт боллоо.
Шоуны ялагчаар Төрийн соёрхолт Д.Болдын багийн оролцогч Х.Ядам үзэгчдийн 58 хувийн саналаар тодорлоо. Ялагчийг үзэгчдээс тусгай дугаарт мессэжээр болон SuperUp апп-аар санал авч тодрууллаа.
Тэрээр МУГЖ Д.Отгонбаяр дасгалжуулагчийн багийн оролцогч Б.Оюутай тунаж үлдсэн юм. Ийнхүү үзэгчдээс хамгийн олон саналыг Х.Ядам авч чадсанаар шоуны ялагчаар тодорч буй нь энэ юм. Хоёр оролцогч шүүгч, дасгалжуулагчийн зохиож өгсөн цоо шинэ дуугаар өрсөлдлөө.
The Voice of Mongolia шоуны ялагч Х.Ядам нь Renault Kaptur машины эзэн болохоос гадна уран бүтээлийн гэрээ байгуулах эрхийн эзэн болж байгаа юм.
Зургаан сарын хугацаанд үргэлжилсэн The Voice of Mongolia шоунд оролцсон 5,000 гаруй оролцогчоос дэлхийд өрсөлдөх Монголын шилдэг дуу хоолой, авьяаслаг чадварлаг нэг оролцогч ийнхүү шалгарлаа.
Ялагч Х.Ядамын үзүүлбэрүүд:
Б.ЛХАГВАЦЭРЭН
www.ubn.mn