Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ядам, Б.Оюу нар ялагчийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 5 секунд


Монгол ТВ-ээс зохион байгуулж буй The Voice of Mongolia шоуны хоёр дахь цувралын ялагчийг тодруулах сүүлчийн шалгаруулалт яг одоо болж байна.

Өнөөдрийн дугаарт өрсөлдсөн дөрвөн оролцогчоос шүүгч, дасгалжуулагч Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын багийн оролцогч Х.Ядам, шүүгч, дасгалжуулагч МУГЖ Д.Отгонбаярын багийн оролцогч Б.Оюу нар ялагчийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. 

Харин шүүгч, дасгалжуулагч, УГЗ С.Ононбатын багийн оролцогч Г.Эрмүүн, шүүгч, дасгалжуулагч, МУСТА Укагийн багийн оролцогч Э.Дашням нар шоуг үргэлжлүүлэх боломжгүй боллоо. 

Ялагчийн төлөө өрсөлдөх хоёр оролцогч шүүгчдийн зохиож өгсөн цоо шинэ дууг үзэгч танд сонордуулж, зөвхөн үзэгчдийн саналаар ялагч тодрох болно.

The Voice of Mongolia шоуны ялагч Renault Kaptur машины эзэн болохоос гадна уран бүтээлийн гэрээ байгуулах эрхийн эзэн болох юм. 


Ялагчийн төлөө өрсөлдөж буй Б.Оюу: 


Ялагчийн төлөө өрсөлдөж буй Х.Ядам: 

У.БИЛГҮҮН

Дэлхийн олон гийчдэд монгол уламжлалаа түгээгч
Дэлхийн олон гийчдэд монгол уламжлалаа түгээгч "Хоост айл"
 
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.