Монгол Улсад анх удаа болж буй шайбтай хоккейн IV дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр "Мөсөн өргөө" ордонд эхэллээ. Манай улсын шигшээ баг Кувейт улсын шигшээ багтай эхний тоглолтоо хийж, 8:0 онооны харьцаатайгаар хожлоо. Ингэснээр хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж эхэллээ. Филиппин улсын шигшээ баг Индонез улсын шигшээ багийг 14:0 харьцаатайгаар хожсоноор дөрөвдүгээр бүсийг тэргүүлж байна.
Тоглолтын шилдгээр Монголын багаас 11 номерын тамирчин М.Чинзолбоо, Кувейтын багаас 97 номерын тамирчин Аlsarraf Ali нар шалгарлаа.
Монгол Улсын шигшээ баг гуравдугаар сарын 25-нд 18.00 цагаас Филиппиний шигшээ багтай тоглоно.