АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа энэ сарын 22-ны прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Тэгвэл уг саналаа УИХ-д хэзээ хүргүүлэх талаар УЕПГ-аас тодруулахад "Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал мөрдөх байгууллагаас энэ сарын 22-нд орж ирсэн. Уг саналтай Ерөнхий прокурор танилцаж байгаа тул УИХ-д хүргүүлээгүй байна. Танилцаж дууссаны дараа хүргүүлэх болно" хэмээлээ.
Сануулахад,
- УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
- Н.Наранбаатар улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан,
- Д.Бат-Эрдэнийг “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” ХХК зэрэг компанийн хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж “Тавантолгой” ХК-д 18 478 856 284 төгрөгийн хохирол учруулж, хөрөнгө завших гэмт үйлдлийг удирдан зохион байгуулсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байдаг.