Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Болорчулуун: Улсаас үнэ төлбөргүй зоорь, өвлийн хүлэмж барьж өгөхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 34 секунд

Чуулганы хуралдааны үдээс хойших нэгдсэн хуралдаа үргэлжилж байна. Чуулганаар "2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан мөн Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт"-ийн талаар хэлэлцэж байгаа ба энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням гишүүн "Дарханы арьс, ширний цогцолбор" мөн "Төмс, хүнсний ногооны өвлийн хүлэмж, зоорийг шийдвэрлэж өгөх" асуудлын талаар тодруулсан бөгөөд үүнд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хариулт өглөө.

Тэрбээр, "Дарханы арьс, ширний үйлдвэрийг хувийн хэвшлийн оролцоотойгоор Дархан-Уул аймгийн орон нутгийн 15 хувийн өмчлөл бүхий компани гүйцэтгэж байгаад тодорхой шалтгаанаас үүднээс зогссон байгаа. Мөн дээр нь ажлын хэсэг очиж хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт, ажил хийснийг нь тодруулахаар ажиллаж байна. Бид тухайн хувийн хэвшлийн хийсэн боломжтой ажлаас нь авахыг хичээнэ. Мөн "Дарханы арьс, ширний цогцолбор"-ыг хийхдээ эхний ээлжинд дэд бүтэц, цэвэрлэх байгууламжийг төр хийнэ гэсэн чиглэлтэй ажиллаж байна. Түүний дараа үйлдвэрийг хувийн хэвшлүүд барьж байгуулах юм.

Хоёрдугаарт, Төмс, хүнсний ногооны зоорийг улсаас барьж өгөх нь тийм ч ач холбогдолтой биш. Тиймээс хувиараа зоорь барих ажлыг дэмжнэ. Хүнсний хангамж, аюулгүй байдлаан 36-р тогтоолын хүрээнд манай яаман дээр хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтыг салбар бүрээр нь ангилсан. Зоорь барьж байгуулах ажилд 90 тэрбум төгрөгийн зээл олгохоор тусгасан" гэв.

Үүнд, УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Уг нь Польшийн засгийн газрын буцалтгүй тусламжаар хүнсний ногооны зоорь барьж өгнө гэдэг асуудал яригдаж байсан. Энэ юу болсон бэ. Засгийн газраас зоорийн асуудлыг шийдэж өгөхгүй нь гэж ойлгож болох уу" хэмээв.

Үүнд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "Хувийн хэвшлийг жилийн 5 хувийн хөнгөлөлттэй зээлээр зоорь барих ажлыг дэмжиж өгнө. ХХААХҮЯ-аас зураг төслөөр хангаж өгнө. Түүнээс биш улсаас үнэ төлбөргүй зоорь барьж өгнө гэсэн асуудал байхгүй. Төслийн зоорь үнэ өртөг өндөр болбол хувийн хэвшлийнхэн эргээд төлөхөд хүндрэлтэй" гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням төлбөрийн өргүй гэж мэдэгдсэн ч БЗС-аас төлөлт хэвийн үргэлжилж байгаа гэж мэдэгдлээ
УИХ-ын гишүүн Г.Дамдинням төлбөрийн өргүй гэж мэдэгдсэн ч БЗС-аас төлөлт хэвийн үргэлжилж байгаа гэж мэдэгдлээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.