ОУХБХ-ны (FIFA DAYS) өдрүүдээр Монголын Үндэсний шигшээ баг ОУХБХ-ны чансааны 78-д бичигдэж байгаа Гүржийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийнэ. Тодруулбал гуравдугаар сарын 25 буюу бямба гарагт Улаанбаатар хотын цагаар 22:00 цагаас эхлэх юм.
Манай Үндэсний шигшээ багийн хувьд ОУХБХ-ны чансааны 183-р байрт бичигдэж байгаа бөгөөд анх удаа Европ тивийн чансаа дээгүүр бичигдэж буй улстай тоглож буйгаараа онцлогтой юм.
Гүрж улсын шигшээ багт энэ жил Италийн Сери “А” Лигийн Наполи клубийн од болон гялалзаж буй Хвича Кварацхелия болон Европын томоохон лигүүдэд тоглодог 23 тоглогч дуудагдсан байгаа юм. Мөн Словакийн Лигийн Комарно клубээс Г.Ганбаяр шигшээ багт дуудагдаж, Гүржид очсон байгаа билээ.
Э.Ариунтуяа