Түлхүүр мэдээлэл:
- Хонгконгийн “Sheung Wan” дүүргээс далайн гаралтай хүнсний арван дэлгүүрийг сонгон гэнэтийн шалгалт хийжээ.
- Аварга загасны сэрвээнээс зөвшөөрөгдөх хэмжээнээс зургаагаас арав дахин их мөнгөн ус илэрсэн байна.
- Мөнгөн усанд удаан хугацаагаар өртөх нь тархи, төв мэдрэлийн системийг гэмтээж, ургийн танин мэдэхүйн хөгжилд саад учруулах аюултай.
АНУ, Хонконгийн судлаачдын хамтарсан баг худалдаанд нийтлэг байдаг есөн төрлийн аварга загасны 276 ширхэг сэрвээнд шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр мөнгөн усны органик бус маш хортой төрөл болох “Метилкоммерц”-ийн хэмжээг судлахад ихэнх аварга загасны сэрвээний концентрац нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 0.5 мл хэтэрсэн бол Алхан толгойт аварга загаснаас хамгийн өдөр хэмжээ буюу 55.52 мл, Цэнхэр аварга загаснаас хамгийн доод буюу 0.2 мл хэмжээгээр их мөнгөн ус илэрчээ.
"Энэ үзүүлэлт нь Хонконгийн эрүүл мэнд, хууль эрх зүйн салбар ихээхэн доройтолд орсон буюу улаан туг өргөх болсныг илтгэж байна" хэмээн судлаачдын багийн гишүүн далайн эрдэмтэн Дэмиан Чапман хэлжээ.
Учир нь хоол хүнсэнд өргөн хэрэглэгддэг Туна, Альфонс, Илд, Марли, Улбар шар, Барзгар зэрэг загасны мах мөнгөн усны агууламжтай байгаа нь хүнсний аюулгүй байдлын гол асуудал болоод байгаа ажээ.
Тус улсын Гаалийн мэргэжилтнүүд энэ оны эхээр Эковадороос тээвэрлэлтээр ирсэн 38,500 ширхэг ховордсон аварга загасны хорин зургаан тонн сэрвээ хурааж авсан аж. Энэ үзүүлэлтийг өнгөрсөн онтой харьцуулахад арван хоёр тонноор илүү байжээ.
Хонконгийн хуулиар хоол хүнсэнд металлын хольцыг тогтоосон хэмжээнээс нь хэтрүүлсэн тохиолдолд 50.000 ам.долларын торгууль болон зургаан сарын хорих ял оноодог байна.
Мөнгөн ус нь тархи, төв мэдрэлийн системийг гэмтээж, ургийн танин мэдэхүйн хөгжилд гэмтэл учруулдаг байна.
Мөн судлаач Бейкер далайд удсан махчин амьтны биед метаммерций хортой нэгдэл үүсдэг тул жирэмсэн эмэгтэйчүүд том загасны хэрэглээгээ багасгахыг зөвлөжээ.
Эх сурвалж: South China Morning Post
Б.Болормаа