Өнөөдөр болох үйл явдлыг хүргэж байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
08:00 цагт: Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн санаачилгаар “Эмчээ сонсъё” уулзалтуудыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа эмийн салбарынхантай тулгамдсан асуудлыг нь сонсож, шийдвэрлэх арга замын талаар ярилцана. /ЭМЯ-ны Б танхимд/
11:30 цагт: “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж буйтай холбоотой хэвлэлийн бага хурал ЭМЯ-ны хурлын танхимд болно. Монгол Улсын 15-69 насны нийт хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь таргалалттай гэсэн судалгаа бий. /ЭМЯ-ны Б танхимд/
МЕЛИНУМ ПЛАЗА
08:30 цагт: Хүүхэд хамгааллын "ШҮГЭЛ" төсөл БЗД-ээс эхлэн албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, НҮБ, БЗД-ийн ЗДТГ, БЗД-ийн Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Монголын хүүхдийн байгууллагуудын нэгдсэн холбоо, 16 академ, Лантуун дохио ТББ хамтран арга хэмжээ зохион байгуулна. Утас: 90110009
ЗАСГИЙН ГАЗРЫН XI БАЙР
09:00 цагт: Олон улсын шүүгч нараас туршлага судлах хэлэлцүүлэг ЗГ-ын 11-р байрны 1 давхар Инновац танхимд болно. Хэлэлцүүлэгт Канад улсын Алберта мужийн Хааны дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хатагтай Мэри Моро болон бусад Мужийн ерөнхий шүүгч нар оролцоно. Утас: 89892022
БЕСТ ВЕСТЕРН ПРЕМЬЕР ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ
09:00 цагт: Ойн газар, хамтрагч байгууллагуудын зүгээс Олон улсын ойн өдрийг угтан “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний VI хурал зохион байгуулна. Утас: 96660394
“БЛЮ СКАЙ” ЗОЧИД БУУДАЛ
15:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн цогц төв байгуулах тухай асуудлаар ЭМЯ, БШУЯ, ХНХЯ-ны хамтарсан уулзалт болно.