Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нартай хийж байна.
Уулзалтаар Засгийн газрын бодлого ба хуульч эрдэмтдийн оролцоо, хууль зүйн салбарт хийгдэж буй ажлуудын талаар ярилцах юм.
Энэ хүрээнд "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого", авлигатай тэмцэх "5Ш" ажиллагаа зэрэг хөтөлбөр, арга хэмжээний талаар ярилцаж, хуульч, багш нарын саналыг сонсож байна.