Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туркт аврах ажиллагаа явуулсан “Эмнэлгийн бүлэг“-ийг ЗГ-ын “Хүндэт өргөмжлөлөөр шагнажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 12 секунд

Засгийн газрын шийдвэрээр БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан “Эрэн хайх, аврах баг”, хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Батлан хамгаалах яамны “Эмнэлгийн бүлэг”-ийг Монгол Улсын Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнасныг өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гардуулан өглөө.

Мөн энэ үеэр Монгол Улсын Шадар сайдын “Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг шагнасан юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, эх орондоо тангараг өргөсөн үе, үеийн генерал, офицер, ахлагч, ахмад дайчид та бүхэндээ Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсны түүхт яруу алдарт 102 жилийн ойн мэндийг дэвшүүлье. Даян дэлхийн улс орнууд хил хязгаар, хэл соёлоороо зааглагддаг хэдий ч хүн төрөлхтөн эх дэлхий хэмээх нэг л цэнхэр гарагт оршин амьдардаг билээ. Тиймээс аюул, бэрхшээл эх дэлхийн хаана ч учирсан түүнийг хамтын хүчээр даван туулах нь хүн төрөлхтний үүрэг хариуцлага байдаг. Монгол улсын 3 дахь хөрш иж бүрэн түншлэлийн харилцаа бүхий БНТУ болон Арабын бүгд найрамдах Сири улс газар хөдлөлтийн гамшигт өртөж, олон мянган хүний амь эрсдэж, нөхөж баршгүй гарц хохирол учирсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын шийдвэрээр үүрэг гүйцэтгэх Эрэн хайх, аврах багийг илгээж, хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн. Өнөөдөр та бүхэн үүргээ амжилттай биелүүлээд эх орондоо ирсэнд баяртай байна. Эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндрөөр мандуулж чадсан эрхэм генерал, офицер, ахлагч та бүхэндээ нийт Монголчуудынхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гэлээ.

Ч.Ганжавхлан: 50 хүүхэд “ҮХСЭН“ гэдэг статистик тоонд бид бүр дөжөрчихөж. Гэтэл энэ нь автобус дүүрэн хүүхэд шүү дээ
Ч.Ганжавхлан: 50 хүүхэд “ҮХСЭН“ гэдэг статистик тоонд бид бүр дөжөрчихөж. Гэтэл энэ нь автобус дүүрэн хүүхэд шүү дээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.