Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Ганжавхлан: 50 хүүхэд “ҮХСЭН“ гэдэг статистик тоонд бид бүр дөжөрчихөж. Гэтэл энэ нь автобус дүүрэн хүүхэд шүү дээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 18 секунд

"Лантуун дохио" ТББ-аас "Мартахгүй, давтахгүй" хүчирхийллийн эсрэг жагсаалыг зохион байгуулж байна. Жагсаалын талаар"Лантуун дохио" ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлангаас тодрууллаа.

-Цэргийн баярын өдөр хүүхдийн хүчирхийллийн эсрэг нөлөөллийн жагсаалын арга хэмжээг зохион байгуулж байна. Ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Өнөөдөр аавууд, эрэгтэйчүүд манлайлаад хүчирхийллийн эсрэг жагсаж байна. Үүнийг уншиж байгаа хүн ирээд нэгдэх боломжтой. Бид 18.00 цаг хүртэл хотыг тойрч алхах болно. Бид сошиалаар ямар нэгэн хэргийг хараад шуураад мартаад өнгөрдөг. Тиймээс илүү оролцоотой байхын тулд сайн дурын хүүхэд хамгаалагч болон бэлдэж, цагдаагийн сургалтуудад суулгаад "Хүүхэд хамгаалагч" гэж албан бусаар олгож байна. Улмаар өөрийн амьдарч буй орчин, орц, хашаа болгондоо хүүхэд хамгаалж ажиллахыг зорьж байна. Төр засаг үүнийг шийдэж чадахгүй, хууль хүчнийхэн хүрэхгүй байгаа бол иргэд өөрсдөө оролцож, "Сайн дурын хүүхэд" хамгаалагч болж, хүчирхийллийг мэдээлдэг, хүчирхийлэгчийн хаалгыг тогшоод "Та болиоч" гэж шаарддаг байх нь шийдэл юм байна гэж бодож байна.

-Бодлогын хувьд ямар арга хэмжээ авах вэ?

-Тогтолцооны өөрчлөлтүүдийг шаардаж байгаа. Дөрвөн яам руу шаардлагын төслийг явуулж буй. Тодруулбал, БШУЯ, ХЗДХЯ, ХНХЯ, ЭМЯ руу, мөн хүүхэд ГБХЗХГ-т ч шаардлагаа хүргүүлж байна. Өөрчлөх маш олон зүйл байна. Жишээ нь, дуудлага өгөхөд дуудлага өгсөн гэрчийг хамгаалах систем байхгүй. Эргээд нөгөө хүн нь асуудалд ордог учраас дахин дуудлага өгөхөөс цааргалдаг.

"Мартаад байгаа учраас хэргүүд давтагдаад байна"

Мөн сэтгэл санааны хүчирхийлэл гэж байна. Үүнийг манай улсад хөнддөггүй. Тиймээс үүнийг сайжруулах шаардлагыг хүргүүлж байна. Хаврын чуулганаар яаралтай Гэр бүлийн тухай хуулийг хэлэлцэж, батлах ёстой.

Бид өнөөдөр хүүхэдтэй холбоотой 100, 200 гэсэн тоо яриад статистикт дөжөрчихөж. 50 хүүхэд үхсэн гэдэг бид нарт нээх сонин биш болчихож. Гэхдээ л энэ бол автобус дүүрэн хүүхэд шүү дээ. Тиймээс бид үүнийг зүрх сэтгэлээрээ мэдэрч, эмзэглэж байж хүчирхийллийг эсрэг хүчтэй тэмцэнэ. Сошиалаар хараад суух нэг ондоо.

Хүчирхийллийг үйлдэж байгаа хүмүүсийн 80-90 хувь нь эрэгтэйчүүд гэдэг судалгаа байна. Гэхдээ нөгөө талдаа хүүхдийн төлөө дуугардаг аавууд, эрэгтэйчүүд байгаа гэдгийг харуулж байна.

-Жагсаалд нэгдэж чадаагүй иргэд хаштаг ашиглаад оролцох боломжтой талаар?

-Энэ жагсаал "Мартахгүй, давтахгүй" гэсэн нэртэй. Та сайн бодоорой. Мартаад байгаа учраас давтаад байна. Шийдэл нь давтахгүй байх юм. Асуудал нь мартаад байна.

Хан Со Хи: Тэр одоо МИНИЙХ
Хан Со Хи: Тэр одоо МИНИЙХ
 
2026 онд ашиглалтад оруулах Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг эхлүүллээ
2026 онд ашиглалтад оруулах Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.