Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан ажиглалт, тусгаарлалтад байгаа иргэдийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрээр:
“Өнөөдрийн байдлаар нийт 45 тусгаарлах байранд 1601 иргэн тусгаарлалтад байна. Гэтэл УОК-ын Шуурхай штабаас албан ёсоор тусгаарлах байранд байгаа хүмүүст ар гэрийнхнээрээ дамжуулаад гэрээсээ юм авхуулах боломж олгосон. Гэтэл тусгаарлах байранд байгаа иргэд талх ухаад дотор нь тамхиа хийдэг, чихрийн савны дотор тамхи, бохь есөн жорын юм хийж, нэвтрүүлж байна. Тэр байтугай усны саванд архи хийгээд битүүлээд усаар боогоод оруулж байна. Хянаж байгаа хүмүүс нь анзаарахгүй тусгаарлах байр руу үүнийг нь нэвтрүүлсэн байна. Энэ удаад бид зөрчил гаргасан иргэдийн нэрийг зарллахгүй. Гэхдээ тусгаарлах байранд байгаа иргэд дэг журмаа сахь. Шалгалтын төгсгөлд зөрчил гаргасан хүмүүст зохих арга хэмжээг авна. Ажил болж эх орондоо ирчихээд мэргэжлийн байгууллагын ажлыг ингэж битгий хүндрүүл” гэлээ.
Мөн удахгүй ОУ-ын хил нээхтэй холбоотойгоор дээрх зөрчлүүд улам нэмэгдэх хандлагатай байгааг тэрээр хэлсэн юм.