Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д жагсаал, цуглаантай холбоотойгоор 28 мужид Ковид-19 дахин нэмж бүртгэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

ЭМЯ-наас Ковид-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл АНУ болон ОХУ дахь Ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрээр:

“АНУ-д жагсаал, цуглаантай холбоотойгоор 50 мужийн 28-д нь Ковид-19 дахин нэмж бүртгэгдсэн байна. Ингээд Америкийн Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлэхдээ Ковид-19-ийн батлагдсан тохиолдлын тоо нь бодит байдал дээр илүү өндөр байх магадлалтайг анхааруулж байна.

Манай хөрш ОХУ-ын хувьд 24 цагийн дотор 8595 хүн Ковид-19-өөр шинээр халдвар авсан байна. Ялангуяа Буриад, Тува, Читад өвчлөл өмнөх өдрийнхөөс 44-87 хүнээр нэмэгдсэн байна. Эрхүү хотод хамгийн өндөр буюу өвчлөл 226 хүнээр нэмэгдэж, нийт өвчлөлийн тоо 3083 болж, 18 хүн нас барсан байна. Мөн Тувад өчигдөр 87 хүн шинээр өвчилж, нийт өвчлөлийн тоо 1835, нас баралт 4 болсон байна. Сүүлийн 14 хоногт Буриад, Тувад өвчлөл тасралтгүй нэмэгдэж байна” гэлээ.

 Манай улсад одоогоор нийт батлагдсан тохиолдол 194 байгаагийн 87 нь эдгэрчээ. Харин эмчилгээнд 107 хүн байгаа аж. 

 

Д.Нямхүү: 358 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
Д.Нямхүү: 358 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.