Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: 358 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

ЭМЯ-наас Ковид-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг задаллаа. Тэрээр:

“Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад нийтдээ 358 хүнд шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээнд коронавирус илрээгүй. Эдгээрийг задалж хэлбэл, тандалтын зорилгоор Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс тус тус сорьц цуглуулж нийт 12 хүний сорьцод шинжилгээ хийсэн.

Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, ачаа тээврийн 24 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 12 хүний давтан шинжилгээ, Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүн дээр нисэх бүрэлдэхүүн нэмэгдэж 274 хүнд шинжилгээ хийсэн.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжиж байна. 25-27 хоног эмчлэгдэж эдгэрсэн иргэний нэг нь цэргийн сургуулийн оюутан бол нөгөө нь Алтанбулаг боомтоор орж ирсэн оюутан байгаа." гэв

Манай улсад одоогоор нийт батлагдсан тохиолдол 194 байгаагийн 87 нь эдгэрчээ. Харин эмчилгээнд 107 хүн байгаа аж. Биеийн байдлыг нь үнэлбэл, 91 хүн хөнгөн, 16 хүн хүндэвтэр байна гэх мэдээллийг өглөө.
ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалт явагдаж байна
ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалт явагдаж байна
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.