Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СХД: Спорт заалны өргөтгөл ашиглалтад орлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулахад сургалтын орчин нөхцөл чухал үүрэгтэй байдаг. Тиймээс сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмших, тэдний соёл, спортын үйл ажиллагааг дэмжих багш, ажилтнуудын ажиллах орчинг сайжруулах, зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 105-р сургуулийн спорт заалны өргөтгөлийг шинээр барьж, өнөөдөр /2023.03.17/ ашиглалтад орууллаа.

Тус спорт заал нь 2 давхар бага сургуультайгаа хүзүүвчээр холбогдсон бөгөөд нэг давхартаа спорт заал, багшийн өрөө, хувцас солих өрөө, шат, шатны хонгил, 2 давхарт чийрэгжүүлэх өрөө, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөөтэйгөөр тохижуулаад байна.

СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай "Спорт заалыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын дэмжлэгтэйгээр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулж байгаад баяртай байна.

Баянхошуу бүсэд байрлах 105-р сургууль нь 2700-аад сурагчтай бөгөөд урлаг, спортоор хичээллэх нийт гурван заалтай болж сурагчдын сурах орчин сайжирлаа.

Цаашид тус зааланд:

- Волейбол

-Сагсан бөмбөг

-Гимнастик

-Жүдо бөх

-Самбо бөх

-Чөлөөт бөх

-Үндэсний бөх

-Бадминтон

- Спорт бүжгийн секц, дугуйлангууд хичээллэж, олимп, дэлхийн аваргууд бэлтгэгдэн гаргана гэдэгт миний хувьд итгэлтэй байна" гэлээ.

Т.Доржханд: Цагаан захтай хулгайч нартай үзнэ, энэ алдагдлыг үүсгэсэн хүмүүс бол гоё ярьдаг дарга нар чинь шүү
Т.Доржханд: Цагаан захтай хулгайч нартай үзнэ, энэ алдагдлыг үүсгэсэн хүмүүс бол гоё ярьдаг дарга нар чинь шүү
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.