Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Батсуурь: МАН-ынхан наадам, цагаан сар, чуулганы хаалт зэргээр эгзэгтэй хуулиудыг баталж чичирдэг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж гишүүд саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Энэ хуулийг яг үнэндээ батлаагүй шүү дээ. АН-ын бүлэг хоёр гурван удаа завсарлага авсан. Сүүлдээ бид аргаа ядаад хурал хаяж гарсан. Эрх баригчид хүчилсэн. Энэ бол эрх баригчдын байдал л арга барил. Наадам, цагаан сар, чуулганы хаалт зэргээр хамгийн эгзэгтэй хуулиудыг баталж чичирдэг. Монгол Улс ардчиллын индексээр 16 байраар ухарсан. Хэрэв энэ хууль батлагдвал 16 байтугай байраар ухарна. Учир нь Үндсэн хууль рүү хүртэл ордог болсон. Үндсэн хуульд мануухай байлгаж байгаад бүр гурван цагийн дотор Үндсэн хуулийг өөрчилдөг болсон" гэлээ.

БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн 35 алба хаагч төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа
БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн 35 алба хаагч төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.