Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн О.Саранчулууны гомдлоор УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Ес зүйн дэд хороонд дуудагдахаар боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

УИХ-ын гишүүн О.Саранчулуун УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн талаар гомдол гаргаж, УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандаж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр "УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Батсуурийн 11-р сарын 06-ны өдрийн чуулганаар гаргасан үйлдэл нь хэд хэдэн хууль, зохицуулагдах хэм хэмжээг зөрчсөн тул албан ёсоор Ёс зүйн хороонд хандлаа.

Энд би жендэр ярьсангүй, нам ярьсангүй. Хүний суурь эрх нь хангагдахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэдээ тэгш хандах, халамж асаргааны 300 мянган төгрөг хаанаа ч хүрэхгүй байна, нэмэгдүүлэх боломж байгаа эсэхийг чуулганы танхимд асуусны төлөө гутаан доромжлууллаа.

Мөн гадаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд жагсаж байхад энэ үйлдэлдээ харамссан шинжгүй, хоёр намын асуудал болгож гуйвуулан, дуу захиалж өгч байгаа нь улам даапаалсан, үл хайхарсан шинжтэй байна. Та хэлсэн үгэндээ эзэн байж, хариуцлагаа хүлээнэ үү" гэжээ.

ҮХЦ: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх Дунд суудлын хуралдааныг энэ сарын 24 хүртэл хойшлууллаа
ҮХЦ: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх Дунд суудлын хуралдааныг энэ сарын 24 хүртэл хойшлууллаа
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.