“Монгол Улсын Засгийн газраас газрын тосны гэрээлэгч компаниудтай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу газрын тосны хайгуул олборлолтын ажил гүйцэтгэж буй гадаад, дотоодын компаниудаас олгодог сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам”-ыг Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 291 дүгээр тогтоолоор баталсан байдаг.
Энэ тогтоолыг хүрээнд Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2020 оны А/92, А/227 дугаар тушаалаар батлагдсан Сонгон шалгаруулалтын комисс хамтран 2020 оны 5 дугаар сарын 15-нд сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтад тэнцсэн суралцагчдад батламжийг УУХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал гардууллаа.
Эрдэс баялгийн салбарт мэдлэг чадвартай, нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд сонгон шалгаруулалтад тэнцсэн бакалаврт суралцах 7, магистрд суралцах 10 оюутан шалгарсан юм.
Эх сурвалж: УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ