Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Баярсайханы компани ХБ-наас 13 тэрбум төгрөгийн зээл авчээ

Огноо
Унших
1 минут 2 секунд

БАРИМТ: УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан ЖДҮХС-гаас нэг онд  гурван удаа (₮3.3 тэрбум) зээл авжээ

Хөгжлийн банкны зээлийн асуудлаарх сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Ноолуур 2019 хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр "ЭМ ЭМ ЖИ Капитал" ХХК-ийн зээлийн асуудлыг хэлэлцлээ. Эл компани нь 2018 онд Хөгжлийн Банкнаас Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан ноолуур боловсруулах хөтөлбөрийг санхүүжүүлэхээр 10 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компанийн 50 хувийн хувьцааг Р.Ачсүрэн, 50 хувийг УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Баярсайхан байна. Ингэхдээ зээлийн нийт санхүүжилтийг бэлнээр зарлагадан авч, тухайн өдрөө тусгай нөхцөлт хадгаламжийн 5 дансанд хуваан байршуулсан аж. Тухайн зээлээс гадна 2015 онд 1 тэрбум, 2019 онд 2 тэрбум ингэснээр нийт 13 тэрбум төгрөгийн зээл авсан байна.

СОНСГОЛ: ЕТГ-ын дарга асан П.Цагааны дүүгийн компани ХБ-наас 12 тэрбум төгрөгийн зээл авсан ч 1.8 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн үлдэгдэлтэй
СОНСГОЛ: ЕТГ-ын дарга асан П.Цагааны дүүгийн компани ХБ-наас 12 тэрбум төгрөгийн зээл авсан ч 1.8 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн үлдэгдэлтэй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд