Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: Ш.Адьшаа гишүүн А.Гансүхийн зөвлөхөөр ажиллаж байхдаа ХБ-наас зээл авчээ

Огноо
Унших
1 минут 6 секунд

Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн сонсгол хоёр дахь өдрөө болж байна. Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх дотоодын үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох төслийг Хөгжлийн банк арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлжээ. УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хамаарал бүхий "Ховд хаан бирж" ХХК 2014 онд Хөгжлийн банкнаас 6 тэрбум төгрөгийн зээл авчээ. Ингэхдээ шинжээчийн дүгнэлтээр Ховд хаан бирж" компанийн авсан зээлээс 3.7 тэрбум төгрөг нь баримтаар нотлогдоогүй хэмээн гарсан юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа тухайн зээлийг авах үед ЗТХ-ийн сайд асан А.Гансүхийн зөвлөхөөр ажиллаж байжээ.

Мөн эл компани үүсгэн байгуулагдсанаасаа зургаан сарын дараа Хөгжлийн банкнаас зээл авсан гэх асуудлыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хөндсөн юм.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт гаргалаа
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт гаргалаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.