Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн сонсгол хоёр дахь өдрөө болж байна. Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх дотоодын үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох төслийг Хөгжлийн банк арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлжээ. Эл төсөлтэй холбогдуулан зургаан этгээдийг гэрчээр дуудсан ба түүний нэг нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаа юм. Түүний хувьд "Ховд хаан бирж" ХХК-тай холбогдуулан гэрчээр дуудагдсан бөгөөд сонсголд биечлэн оролцож байна. Мөн ЖенералТех ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батболдыг гэрчээр дуудсан боловч холбоо барьж чадаагүй байна. Тэрбээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хадам дүү юм.
СОНСГОЛ: Ц.Элбэгдоржийн хадам дүү Б.Батболдыг гэрчээр дуудсан боловч холбоо барьж чадаагүй
Огноо
Унших
0 минут 52 секундЭнэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.