Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: 2012 онд Ц.Элбэгдорж намайг Ерөнхий сайд болгохгүй гэж их үзсэн ч би “Май“ гэж байгаад Ерөнхий сайд болж байсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 хүн, гурван хуулийн этгээдэд холбогдох /ЭХ-ийн 22.1-2/ хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааны эхэнд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан "Фортуна" Н.Батбаяр нарын хүмүүс тайлбар өгч эхэллээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "2012 онд Ц.Элбэгдорж намайг Ерөнхий сайд болгохгүй гэж их үзсэн. Би "Май" гэж байгаад Ерөнхий сайд болсныхоо шанд "Май" гэлгэж байгаад унасан.

Ц.Элбэгдорж "Эрдэнэт үйлдвэр"-ийг эмчилгээ, тэжээлийн цэгт очлоо" гэж байсан. Тэгээд үхчихсэн юм уу. Саяхан Г.Занданшатар газар доороос нь баахан зэс гаргах юм яриад явж байна" гэв.

Сануулахад, өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхий сайд Г.Занданшатар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т ажиллах үеэрээ шинэ орд нээснээ зарлаж, зэс олборлох боломжтой гэж мэдэгдсэн байсан билээ.

“Хөгжлийн банкны 170 тэрбумын асуудлыг Ч.Сайханбилэгийн ЗГ-ын тогтоолоос олж мэдсэн“
“Хөгжлийн банкны 170 тэрбумын асуудлыг Ч.Сайханбилэгийн ЗГ-ын тогтоолоос олж мэдсэн“
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.