Өнөөдөр 12 цагаас АТГ-аас нүүрсний хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа нэр бүхий УИХ-ын зургаан гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлэх гэж байгаа талаараа мэдээлэл хийх гэж байна.
Тодруулбал АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдуулан 78 хүнийг яллагдагчаар татсаны дотор зургаан УИХ-ын гишүүн байгаа гэдгээ олон нийтэд зарласан байдаг.
Үүнд дараах УИХ-ын гишүүдийг шалгаж буй:
- УИХ-ын гишүүн А.Адъасүрэн хахууль өгөх гэмт хэрэгт,
- УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан,
- Н.Наранбаатар улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан,
- ,Б.Энх-Амгалан нар улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан,
- УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зэрэг үндэслэлээр эрүүгийн хэргийн зүйл ангиар яллагдагаар татагдаад буй.
Дашрамд сануулахад, дээрх хүмүүсээс УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргаад гаргасан байдаг билээ.