Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

21 аймгийн хүмүүсийн төрхийг хиймэл оюунаар зуруулж буй Д.Төмөрхуяг: Хамгийн хүндрэлтэй байсан нь ТӨВ АЙМАГ

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
19 минут 43 секунд

"Төгс тал руугаа монгол төрх хайж, хольж найруулсаар зарим аймаг хотын залуусыг үүсмэл оюунаар зуруулав" гэх түүний нийтлэлд гарсан зурагнууд цахим сүлжээнд олон нийтийн анхаарлыг ихээр татлаа. Д.Төмөрхуяг оны өмнөөс 21 аймаг бүрийг төлөөлөхүйц дүр төрхийг хиймэл оюун ухаан ашиглан зуруулах санаагаа бодит болгож эхэлсэн гэх бөгөөд цаашид түүхэн хүмүүсийн төрхийг зуруулах бодолтой байгаа талаараа ярилаа. Тэрбээр олон нийтийн анхааралд өртсөн эл зурагнуудынхаа талаар болон өөрийн урт хугацааны турш хийсэн аяллынхаа талаар бидэнтэй ярилцсан юм.

-Та уншигчдад маань өөрийгөө товчхон танилцуулаач?

-Намайг Д.Төмөрхуяг гэдэг. Сэтгүүлч мэргэжилтэй. TV-9 телевизэд найруулагчаар ажилладаг байсан.

-Сүүлийн өдрүүдэд нутаг нутгийн онцлогийг харуулсан төрх бүхий хөрөг зураг олон нийтийн анхаарлыг их татлаа. Та үүнийгээ үүсмэл оюунаар зуруулсан гэж тайлбарласан байсан. Гэхдээ энэ тал дээр олон нийт тодорхой мэдээлэл дутмаг байна?

-Нэршлээс эхэлье. Хиймэл оюун ухаан, хиймэл тархи гэх мэтээр олон талаар орчуулж яриад байгаа юм. Товчхондоо, хүн өөрийн тархиар бодож сэтгэж буй процессыг компьютерт оруулан загварчилж байна гэсэн үг. Хүн өөрийнхтэйгөө адилхан л ухааныг үүсгэж байна гэсэн үг шүү дээ. Түүнийг нь бодож би үүсмэл гэх нэр томьёогоор орчуулж хэлсэн юм. Хүн бүр янз бүрээр л нэрлэж байгаа. Харин надад үүсмэл оюун гэх нэр томьёо нь арай ойр юм шиг санагдсан.

Өнгөрсөн жилээс энэ технологи нь өөрөө арт хэлбэр рүү орж ирсэн юм. Ямар ч төрлийн зураг зурж болдог, кино зурагтай адил харагдах зургуудыг ч хийж болдог болсон.

-21 аймаг тус бүрийн хүмүүсийн төрхийг харуулсан зургийн тухайд?

-Шинэ жилийн өмнөөс л оролдож эхэлсэн. Өмнө би олон төрлийн зураг зуруулж үзсэн. Нэг удаа ороод хартал өөрсдийн хотуудыг төлөөлөх царай, зүстэй хүмүүсийг зуруулсан байсан. Үүнээс санаа авч, аймгуудынхаа төрхийг зуруулах санаа төрсөн юм. Эл үүсмэл оюунд Монгол хүнтэй холбоотой хайлтын хамгийн нэгдүгээрт Чингис хаан гарч ирдэг. Чингис хааныг олон янзаар зуруулах гэж их оролддог юм билээ. Монгол гэх мэдээлэлд онигордуу нүдтэй, бөөрөнхий толгойтой, навтгардуу хамартай зэрэг түгээмэл өгөгдлүүд гарч ирдэг юм.

-Энэ өмнө зуруулж байсан зургуудаасаа цахим хаягтаа нийтэлж байсан уу. 21 аймаг гэдэг агуулгаараа энэ удаагийн хөрөг зургууд их сонирхолтой харагдана лээ?

-Өмнө хөдөө тал, Монгол эмэгтэйн төсөөлөн зуруулсан зургаа цахим хаягтаа оруулж л байсан. Жишээлбэл, Дондогдулам хатныг залуухан байх үеийнхээр нь төсөөлж зуруулаад оруулсан. Улаанбаатар хотыг л гэхэд утаатай гэдгээр оруулж, хиймэл ухаанаар шүлэг бичүүлээд нийтэлж ч байсан. Аймгууд гэдэг дээр л олон нийт сонирхож харж байгаа байх л даа. Үүсмэл оюунаар зуруулахад яг тодорхой царайг тогтоогоод гаргаад ирж буй зүйл биш шүү дээ. Дээрээс нь Монголчууд өөрсдөө нүүдэлчин ард түмэн. Энэ аймгийн хүн ийм л төрхтэй байна гэсэн тогтсон ойлголт байхгүй. Аав нь Архангайнх байхад ээж нь Увсынх ч юм уу. Ийм холилдсон байдал ч бий шүү дээ.

-Хиймэл оюун ухаанаар зуруулсан зургууд заавал оновчтой байх албагүй. Миний төсөөлөлд л хамгийн ойртож очсон хувилбарууд-

No description available.

-Миний ойлгож буйгаар, би гараар зураг зурлаа гэхэд дотроо энэ нь ийм байна гэх төсөөлөл байна шүү дээ. Харин хиймэл оюунаар зуруулахад би гараар биш төсөөллөө өгөгдөл болгоод хиймэл оюун ухаан надад зурж санал болгож байна гэсэн үг болж таарч байна. Тэгэхээр өгөгдлүүд их чухал байх нь?

-Тэгнэ. Оруулах өгөгдлүүд чухал. Жишээлбэл, Улаанбаатар хотыг төлөөлөх төрхтэй хүнийг зуруулъя гэж бодъё. Эхлээд эрэгтэй, эмэгтэйгээ сонгож өгнө. Дараагаар ямар насных вэ, гадаад төрх, байгаа байдал нь ямар байх вэ гэх мэтээр төсөөлж буй өгөгдлөө текс хэлбэрээр болон төсөөтэй байж болох зургаар өгч болно. Хиймэл оюун ухаан түүнийг нь нэгтгээд интернэтэд байгаа олон мянган өгөгдлүүдээр нэг зураг боловсруулж гаргаж ирнэ. Мэдээж эхний байдлаар тул алдаа ихтэй гарч ирнэ. Түүний дараагаар алдааг нь засаж эхэлнэ. Ингэж зассаар миний төсөөлөлд хамгийн ойр дөхөж очсон хувилбараа сонгодог юм.

Жишээлж ярья л даа. Дорнод гэхэд буриадууд голчлон амьдардаг. Буриадууд гэхээр шаргал царайтай, онигор жартгардуу нүдтэй хүмүүс харагддаг шүү дээ. Түүнийг нь л аль болох өгөгдөлдөө тусгаж оруулж өгөхийг хичээдэг. Буриад хүмүүсийн түгээмэл төрхийг харуулахуйц фото зургуудыг олж, өгөгдөлдөө оруулж ч өгдөг.

Ерөнхий байдлаар харахад, энэ бол зүгээр л хүний хийсвэрлэл байгаа байхгүй юу. Хийсвэрлэл нь хязгааргүй. Хүний толгой дээр амьтны толгой залрах, дартсыг хөлбөмбөгтэй холих, сансарт тоглоом тоглох гэх мэтчилэн хязгааргүй л төсөөлөл энд байж болно.

-Өгөгдөл нь текстээс гадна фото байж болдог гэсэн үг үү?

-Тийм ээ. Аль аль нь.

-Зуруулалгүй үлдсэн аймаг байгаа юу?

-Одоогийн байдлаар Дорнод, Булган гэх хоёр аймгаас бусад аймгийнх нь төрхийг зуруулсан байна.

-Хиймэл оюун ухаан арт урлаг руу орж ирлээ гээд уран бүтээлчдэд хал байхгүй. "Оригинал" уран бүтээлчид улам л үнэ цэнтэй болно-

No description available.

-Танд санал шүүмжлэл хэр их ирж байна. Ялангуяа гэрэл зурагчид, уран бүтээлчид шүүмжлэлтэй хандах шиг болсон?

-Сэтгэгдлээс авхуулаад санал шүүмжлэл маш их ирж байгаа. Нутаг усаар нь доромжиллоо гэх хүмүүс ч байна. Анх зургуудаа нийтлэхдээ энэ мэтээр шүүмжлэл ирнэ гэж бодож байсан л даа. Ихэвчлэн артистууд бухимдалтай хандаж байгаа. Хиймэл оюун ухааны энэ мэт программ бол анхны айпон утас шиг л зүйл гэсэн үг шүү дээ. Хязгаарлагдмал, жижигхэн, дөнгөж хөгжиж эхэлж байгаа. Хүнийг төгс дүрсэлж чадахгүй, олон хувилбар гаргаж өгдөг. Хиймэл, үүсмэл учраас алдаа ихтэй. Янзлаад л сайжруулаад л яваа. Одоо ийм тэсрэлт болж байгаа юм чинь цаашид илүү хөгжинө шүү дээ. Хүмүүсийн амьдралын хэрэглээнд ч гүнзгий орж ирэх байх.

May be an image of 1 person

-Та ирж буй шүүмжлэлүүдэд ямар тайлбар өгмөөр байна?

-Арт чиглэл рүү орж ирэхэд хамгийн их бухимдаж хүлээж авч байгаа нь өмнө хэлсэнчлэн артист, уран зураач, гэрэл зурагчид байгаа юм л даа. Хиймэл оюунаар зуруулах, уран бүтээлч мэргэжлийн уран бүтээлчээр нь зуруулах нь ч өөр. Хүн ямар ч тохиолдолд аливаа юмны оригиналыг нь л авахыг хүснэ шүү дээ.

Энэ утгаараа чадвартай "оригинал" уран бүтээлчид илүү үнэ цэнтэй болох байх гэж бодож байх. Хүмүүсийн хэлээд байгаа шиг ажилгүй болно гэдгээс айх шаардлагагүй л болов уу. Гений өөрчлөлттэй тахиа байгаа ч органик тахиа байж л байгаатай ялгаагүй шүү дээ.

Хиймэл оюун ухаан бол өөрөө өөрийгөө хөгжүүлдэг алгоритм. Өмнө ч бидний хэрэглээнд байсан. Фэйсбүүк ашиглахад хүртэл бидний хамгийн их сонирхож байгаа мэдээ, мэдээллийг харуулдаг биз дээ. Хөгжөөд л яваа. Одоо харин урлаг руу орж ирж байгаа учраас хүмүүсийн анхаарлыг татаж байгаа юм. Уран зураг, утга зохиол зэргээр урлаг руу орж ирэхэд хүмүүсийн нүдэнд ил харагдаж эхэлж байна гэсэн үг шүү дээ.

Ер нь сайн байсан ч, муу байсан ч шүүмжилнэ шүү дээ. Хөгжиж байгаа зүйл шүү дээ. Алдаа ч байна. Цаашид хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хөгжөөд явна. Хятадуудтай төстэй гэж хүмүүс бас шүүмжилж харагдсан. Хамгийн энгийнээр тайлбарлахад, Хятадууд их ашиглаад байгаа учраас Ази гэх өгөгдөл оруулахад л төстэй төрхүүд гараад ирж байгаа юм л даа.

-Хиймэл оюунаар төрхийг нь зуруулахад хамгийн хүндрэлтэй байсан нь ТӨВ АЙМАГ-

No description available.

-21 аймгийн төрхийг зуруулахад өгөгдлийг нь боловсруулж оруулах, гарч ирсэн хувилбаруудаас сонгоход ч тэр хамгийн их хугацаа зарцуулсан аль эсвэл хүндрэлтэй байсан нь аль аймаг байв?

-Төв аймаг байсан. Би зүгээр л төгс монголжуу төрхийг хайж байгаад л үүнийг эхлүүлсэн. Монгол хүн гээд л оруулахад хиймэл ухаанаар санамсаргүй байдлаар олон хувилбарыг гаргаж ирдэг. Төв аймгийн тухайд маш олон талын өгөгдлүүдээр үүсгэж, энэ биш байна гэж хаяж явсаар зургийг нь үүсгэсэн.

-Та цахимдаа энэ зургуудаа нийтлэхдээ төгс төрх хайж гэсэн байсан. Ингээд зуруулахад хайгаад байсан төрхөө олов уу. Эсвэл одоо ч хайж байна уу?

-Ер нь иймэрхүү л байгаа болов уу даа гэж бодсон төсөөлөлд маань хамгийн ойр дөхөж очиж байгаа нь энэ зургууд. Заавал оновчтой ч байх албагүй. Аймаг бүр тийм төрхтэй байх албагүй. Миний хувьд хамгийн ойртож очсон хувилбар.

May be a closeup of 1 person

-Таны дараагийн удаад зуруулахаар бодож байгаа зүйл тань юу байна?

-Түүхэн хүмүүсийн зургийг сэргээж зуруулах л бодолтой байна даа. Гэхдээ энэ тал дээр гарч ирж буй нэг асуудал нь монгол хувцасны асуудал. Монгол хувцсыг нарийн тодорхойлж оруулна гэдэг учир дутагдалтай. Цаг хугацаа ч их шаардагдана.

Бас аяллын тухай гаргасан номынхоо хоёрдугаар хэсгийг хиймэл оюунаар зуруулдаг ч юм уу гэсэн бодолтой байгаа. Хүн төсөөллийн улсаар аялах боломж гарч ирнэ шүү дээ.

-Сэтгэл хямарсан байх үедээ ганц цүнхээ л аваад гэрээсээ гарч, гэнэтийн аялал эхлүүлж дөрвөн жил явсан. Хоёр жил нь мөнгөгүй шахуу аялсан-

No description available.

-Таны аяллын номыг харлаа. Ном гаргасныг бодоход их урт хугацааны аялал хийсэн болов уу гэмээр?

-2018 онд аяллаасаа ирээд номоо хэвлүүлсэн юм. Тэр аялалын тухайд, анхнаасаа аялъя гэсэн бодол байхгүй байх үедээ гэнэтхэн эхлүүлсэн. Зүгээр л хүнд нэг тийм сэтгэл хямрах үе байдаг шүү дээ. Тэр үедээ л цүнхээ аваад аялалд гарсан. Хаашаа явахаа төлөвлөхгүйгээр зүгээр л шууд вагонд суугаад л явсан. Зүгээр л Монголоос явъя гэж бодсон юм. Энэ аялал бараг дөрвөн жил үргэлжилсэн. Дөрвөн жилийн дараа эргэж ирсэн. Анх тодорхой хэмжээний мөнгөтэй гарч таарна шүү дээ. Байр, машинаа зарчихсан байсан юм. Дөрвөн жилийнхээ хоёр жилд нь мөнгөгүй аялсан.

-Хоёр жил нь мөнгөгүй аялсан гэх. Хүндрэл гарсан биз дээ?

-Мэдээж гарна шүү дээ. Мөнгөгүй аялахаар хүн өөрийгөө мэдэж авдаг юм билээ. Би хэн билээ, би юу хийж чадах вэ, ямар хүн бэ гэдгээ. Бусад орны хүмүүс, мөн чанар нь ямар байдаг вэ гэх мэтийг хүртэл мэдэж авна. Мөнгөгүй аялахдаа сүм хийд, танилцсан хүмүүсийнхээ гэрт хүртэл хоноглоод л явдаг байлаа. Ажил олдвол ажил хийгээд л. Шоо хаяад л хаашаа явахаа шийддэг байсан үе бий.

-Энэ аяллаас танд ямар бодол үлдсэн бэ?

-Жуулчдын түгээмэл явдаг газруудаар биш сүм хийд, соёлын газрууд, энгийн амьдрал дунд нь орж явсан. Энэ аяллаас хамгийн тод сэтгэлд үлдсэн нь Монголын эзэнт гүрний үеийн газруудад очиж, судалгааны материал бэлтгэж болохоор санагдсан. 8 мянга орчим фото зураг авсан байсан. Би тухайн үед зураг авъя ч гэсэн бодолгүй байсан учраас камергүй байсан. Тэгээд бүх зургаа гар утсаараа дарсан. Эргэж ирээд яаж зүгээр байх вэ гэж бодоод ном болгохоор шийдэж, номоо ч гаргасан.

-Аялахад мөнгөнөөс илүү ЗОРИГ шаардана-

No photo description available.

-Та аялалд гарахын өмнө сэтгэл хямарсан гэж хэлсэн. Гэнэтийн шийдвэр. Тэр үед та аялалд гараад эргэж Монголдоо ирэхэд таны Монголын нийгэм нөхцөл байдалд хийх үнэлэмж, сэтгэлгээний тал дээр ямар өөрчлөлт гарсан бэ?

-Энэ аяллаас өмнө би Америкт нэлээн олон жил амьдарсан. Эргэж ирээд соёлын шокт орсон. Тийм хүн юм болгоныг шүүмжлэх гэдэг болчихдог юм билээ. Шүүмжлээд л, муулаад л байна. Аялалд явж олон үндэстний ахуй амьдрал, нийгмийн шинж байдлыг нь хараад энэ байдал алга болсон. Юм болгоныг шүүмжилдэг өвчин алга болж байгаа юм. Залуу байх үедээ аялах нь зөв. Залуучууд эх орноосоо гараад аялаад үзэх хэрэгтэй. Муу санаагаа хаях ёстой. Хятадад очвол хүний наймаанд орчих болов уу, Оросод очвол би зодуулчих болов уу. Үнэн хэрэг дээрээ, хэн ч тоодоггүй л байхгүй юу. Өчнөөн олон залуус аялаад явж байгааг нүдээр харсан хүний хувьд хэлэхэд. Би Тайландад нэг мотоцикл нэг сараар нь түрээсэлчихсэн байсан юм. Тэгээд нэг өдөр явж байтал Герман эмэгтэй явж байхтай тааралдсан. Тэр эмээтэй голын эрэгт танилцаад цуг явахаар болоход цуг л явж байгаа юм. Хэрвээ муу санаатай байсан бол энэ намайг хаана аваачиж хаяаад, намайг дээрэмдчих бол гэж эмээнэ шүү дээ. Тиймээс аялалд явж байгаа бол хүнд итгэж сурах хэрэгтэй. Мөнгөө алдаж, гудамжинд зөндөө хонож үзсэн. Гэхдээ аяллаар үргэлжлүүлсээр байх хэрэгтэй.

-Залуус аялалд гармаар байгаа ч мөнгөгүй гэдэг шалтгаанаар хойшлуулаад л байдаг. Гэтэл таныг хоёр жил мөнгөгүй аялсан гэхэд би лав хувьдаа их гайхаж байна?

-Тодорхой мөнгө хэрэгтэй. Хүнд үндсэн гурван хэрэгцээ байгаа юм. Идэж уух хоол унд, хоноглох орон байр, явах тээврийн хэрэгсэл. Энэ гурван зүйлийг л чи аялахдаа шийдэх хэрэгтэй.

Аялахад мөнгөнөөс илүү зориг шаардана.

-Дахиад аялахаар төлөвлөсөн зүйл бий юу?

-Соёлын аяллуудыг хиймээр байгаа. Монголтой төстэй нүүдэлчин хүмүүс их байна шүү дээ. Тэр газруудад байгаа монгол нэршил, монгол ёс заншлууд улам л алга болоод байгаа ийм үед соёлын аялал хийх мөрөөдөлтэй байгаа юм. Нэг соёл нөгөөгөө иднэ шүү дээ. Алга болохоос нь өмнө үзвэл зүгээр. Эзэнт улс байсан гэдгийг илтгэх ул мөрүүд маш их. Номноос унших нэг өөр. Өөрөөр очиж нүдээр үзэхэд өөр. Монгол хүн болж төрсөн гэдгээ арай өөрөөр мэдэрдэг юм билээ.

-Аяллын талаар сонирхолтой зүйлс ярилцсанд баярлалаа. Ярилцлагын төгсгөлд та үүсмэл оюунаар зуруулсан зургийг хүлээж авах тал дээр олон нийтэд хандаж юу хэлмээр байна?

-Монгол хүний сэтгэхүй уламжлалыг их хадгалдаг. Шинэ юм хүлээж авах тийм ч дуртай биш. Юмыг хуучнаар нь л байлгах дуртай. Хамгийн анхны iphone гарч байхад би Америкт байсан юм. Тухайн үед Монголчууд iphone-г авдаггүй байсан. Би хүртэл нэг жилийн дараа авч байсан. Яагаад вэ гэвэл, утас компьютер хоёр хол байх ёстой. Мэдрэгчтэй гэхээсээ бараг л зөгнөлт кинон дээр гардаг зүйл бий болж байгаа мэтээр хүлээж авсан. Тэгэхэд тухайн улсын хүмүүс нь аль хэдийнээ гарч ирэх үед нь л худалдаж авч хэрэглээд л улам хөгжсөн. Шинэ юм болгоныг шүүмжлэхээсээ урьтаад харж, мэдэрч хэрэглэдэг байх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Түүний хиймэл оюунаар зуруулсан 21 аймгийн төрхийг харуулсан зургуудаас хүргэж байна.

May be an image of 1 person and standing

May be a closeup of 1 person

May be a closeup of 1 person and jewelry

May be a closeup of 1 person, beard and outdoors

May be a closeup of 1 person

May be a closeup of 1 person

May be a closeup of 1 person, standing and text that says 'хово'

May be a closeup of 1 person

May be a closeup of 1 person and beard

May be a closeup of 1 person

May be a closeup of 1 person

May be a closeup of 1 person

“Аварга ингэж төрсөн” ном мэндэллээ
“Аварга ингэж төрсөн” ном мэндэллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.