Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Онцгой байдлын алба хаагч таталт өгч унасан иргэнд анхны тусламж үзүүлэн амь насыг нь аварчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Өмнөговь аймгийн Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн захирагч, ахмад Д. Одхүү энэ сарын 04-ний өдөр 16-н буудал орчимд байрны үүдэнд нэг иргэн таталт өгч унасан байсныг анхны тусламж үзүүлэн, амь насыг нь аварчээ.

Тусламж үзүүлэх явцад тухайн иргэний зүрх нь хоёр удаа зогссон ба яаралтай тусламж үзүүлэн амийг нь аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Тэрбээр Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалтад хамрагдаад буцаж явах замдаа ийнхүү хүний амь аварсан аж.

Эх сурвалж: ОБЕГ

Ерөнхий сайд үндэсний хэмжээнд ШҮД төслийг эхлүүлнэ гэв
Ерөнхий сайд үндэсний хэмжээнд ШҮД төслийг эхлүүлнэ гэв
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.