Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Маралмаад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 41 секунд

Урсгал сөрж, 12 настай хоёр хүүхэд гэмтээн, долоон автомашин мөргөсөн иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Шүүх хуралдаан өмнө нь хоёр удаа хойшилсон бөгөөд эхний удаад Ч.Маралмаа нь өөрийн өмгөөлөгчөөсөө татгалзах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хуралдааныг хойшлуулсан бол сүүлд болох байсан шүүх хуралдаанаар түүний өмгөөлөгч эмнэлэгт хэвтсэн зэрэг шалтгаанаар хойшлуулаад байсан юм.

Хэргийг эргэн сануулахад, Ч.Маралмаа нь 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрөн 7 автомашин мөргөсөн байдаг.

Мөн явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг билээ.

Оюутнууд өнөөдрөөс эхлэн И-Монголиа системээр цэрэгт явах хүсэлтээ гаргана
Оюутнууд өнөөдрөөс эхлэн И-Монголиа системээр цэрэгт явах хүсэлтээ гаргана
 
ТАНИЛЦ: Нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэж, эдийн засгийг тэлэх 14 мега төсөл
ТАНИЛЦ: Нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэж, эдийн засгийг тэлэх 14 мега төсөл
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.