Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Гантөмөр: Энэ парламентын гишүүдийн ихэнх нь асуудалд орж, хэрэгт холбогдсон тул чадамжгүй байна. Аль болох богино хугацаанд үйл ажиллагаагаа дуусгах ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 45 секунд

“Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна. Энэ үеэр АН-ын дарга Л.Гантөмөрөөс дараах зүйлийг тодрууллаа.

-“Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал болж байна. Улстөрийн намуудыг хэрхэн өөрчлөгдөх ёстой гэж бодож байна вэ?

-Улстөрийн намуудад гарах хамгийн том өөрчлөлт бол төр нийгмийн дунд босгосон бүлэглэлийн хана хэрмийг нураах ёстой. Өөрөөр хэлбэл, иргэд олон нийт төртэйгээ холбогддог энэ холбоосыг гүүр болгож өөрчлөх, хана хэрмийг нураах зайлшгүй шаардлагатай. Тэгэхийн тулд сонгуулийн тогтолцооны асуудлыг өөрчлөх ёстой. Бид пропорцианаль буюу хувь тэнцүүлсэн системийг оруулж байж бодлого гаргадаг, ард түмний төлөөлөл болоод орж ирж буй хүмүүсийн боломжийг гаргана. Жишээлбэл, хувь тэнцүүлсэн систем байснаараа нэр дэвшигчид дээр тавигдаж болзлыг үгүй болгоно. Наад захын бага хурлын гишүүн хүн Их хуралд нэр дэвшинэ гэдэг зүйл улстөрийн намын хуулиар хаагдах ёстой.

Нээлттэй нэр дэвшилт явагдах ёстой. Тэгэхгүй бол мөнгө хөрөнгөд дулдуйцсан сонгууль, мөнгө төгрөгөө зарсан хүмүүсийг хамгаалдаг улстөрийн систем үүссэн байгаа нь өнөөдрийн илтгэлээс тодорхой харагдаж байна.

-Энэ хэлэлцүүлгээс ямар үр дүн хүлээж байна вэ?

-Нэгдүгээрт, улстөрийн намын хуулиа шинэчлэх. Улстөр нам бол монголчуудын эрх ашигийг хамгаалж чаддаг улстөрийн хүчин байх ёстой.

-Хоёрдугаарт, Сонгуулийн тогтолцоог өөрчлөх. Сонгуульд иргэдийнхээ төлөөллийг ард түмэнд санал болгоод сонгуулж чадахуйц системийг угсрах ёстой. Тэгэхгүй бол мажоратор системээр мөнгөтэй хүн л сонгуульд ялалт байгуулж байна. Тогтолцоог заавал өөрчлөх ёстой. Энэ тогтолцоотой холбоотойгоор парламентын чадавх, чанарын асуудал яригдана. Хүн хүчний асуудал яригдана. Сонгуулийг хуулийг яаралтай өөрчлөх ёстой. Хувь тэнцүүлсэн тогтолцоотой болох ёстой.

Бид дэвшүүлсэн хөтөлбөрөөрөө санал авмаар байна. Гол нь жагсаалтаар хулгайчуудыг битгий оруулаач. Иргэдийн төлөөлөл болж чадахуйц хүмүүсээ дэвшүүлдэг байх зүйлийг намын дүрэмдээ, улстөрийн намын хуулиндаа оруулж өгөх хэрэгтэй.

-Улстөрийн намуудыг авлигаас ангид байх асуудлыг Ерөнхий сайд хөндөж байна. АН ямар байр суурьтай ажиллах вэ?

-Бид санаачлагыг өөрсдөөсөө эхэлнэ. Санхүүжилт шилэн бус байна. Коммунист намын системийг одоо хүртэл хадгалж байна. Тэгэхээр нам, төр цомхон байх ёстой. Хандивыг ил тод болгох ёстой. АН ил тодоор хандиваа авдаг болно.

-Ерөнхий сайд ирэх аравдугаар сард сонгууль явуулахад татгалзах зүйлгүй гэлээ. Танай намын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-АН энэ УИХ-ыг аль болох богино хугацаанд үйл ажиллагаагаа дуусгах ёстой гэж харж байгаа. Тэгэхгүй бол энэ УИХ ажил хийж чадахгүй байна. Энэ парламентын гишүүдийн олонх нь асуудалд орчихсон. Хэрэгт холбогдчихсон. Тиймээс энэ парламентын чадавхын асуудал ард түмний дунд маш эмзэг байна. Энэ парламент юм хийж, бодлого гаргаж чадах уу гэж харж байна.

“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно
“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.