Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

Бидний нэрлэж заншсанаар Март 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болоход хэдхэн хоног үлдсэн байна. Хайртай хань, халамжит ээж, охид бүсгүйчүүдээ баярлуулахыг хүссэн хэн бүхэнд зориулан “Бүх хайрыг бүсгүйчүүддээ” тоглолт Монгол бөхийн өргөөнд гуравдугаар сарын 8-ны 15:00, 19:00 цагуудаас тус тус болохоор болжээ. Жил бүр зохион байгуулагддаг эл тоглолт нь үзэгч түмний тэсэн ядан хүлээдэг тоглолтуудын нэг хэдийнэ болсон. Ингэхдээ эл тоглолт нь хошин урлаг, рок поп, цирк, нийтийн дуучдын хамтарсан шоу тоглолт гэдгээрээ онцлог билээ.

Тоглолтод МУГЖ Б.Лхагвасүрэн, МУГЖ, Поп дива С.Наран, МУГЖ Ж.Уранчимэг, Ч.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэцэцэг, М.Баярмагнай, МУСТА дуучин Т.Дэлгэрмөрөн, П.Идэржавхлан, МУСТА жүжигчин 3.Онон, Н.Ундрал, Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, Б.Баяндалай, дуучин ЭРКА /Дижитал/, дуучин Э.Дашням нар оролцож сэтгэл зүрхэнд хоногшсон уран бүтээлүүдээрээ үзэгч олонд бэлэг барих юм. Түүнчлэн ”АГЛУУ” энтертайнмент, "Увертюра” хамтлаг, "ЦИРК”-ийн гайхамшигт үзүүлбэрээр оролцох болно.

“Бүх хайраа бүсгүйчүүддээ” шоу тоглолтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг 91936767 дугаарын утаснаас лавлаж 19001950 үнэгүй хүргэнэ. Мөн https://www.ticket.mn/event/1494/ захиалах боломжтой.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг “Эрдэнэс Монгол” хэрэгжүүлнэ
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг “Эрдэнэс Монгол” хэрэгжүүлнэ
 
ШУУД: Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилчид “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо“ цуглаанд оролцож байна
ШУУД: Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилчид “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо“ цуглаанд оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.