Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Цэвэлмаагийн санаачилсан төслийг “Дэлхийн мисс“-ээс санхүүжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

 "Дэлхийн мисс-2019” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс М.Цэвэлмаа “Зорилго бүхий гоо сайхан” номинацийн топ 10-т шалгаран Монгол Улсын гоо бүсгүйчүүдийн амжилтыг шинэчлэн тогтоов. 

Тэрбээр 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн Head to Head Challenge (Group-4) ялагч, Мультимедиа санал асуулгаар топ 3, Авьяас номинацийн топ 6-д багтсан байна.

Дэлхийн Мисс тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтын нээлт түүний танилцуулга видеогоор эхэлжээ. Монгол Улсын нас баралтын тэргүүлэх шалтгаан болох элэгний өвчлөлийн бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн “Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий” төсөл нь "Зорилго бүхий гоо сайхан" номинацийн топ 10-т шалгарснаар “Дэлхийн мисс”-ийн санхүүжилтээр эх орондоо хэрэгжүүлэх боломжтой болоод байна. 

Мисс М.Цэвэлмаа элэгний өвчлөлийн эсрэг, сургалт сурталчилгаа зохион байгуулахын зэрэгцээ 486 хүнийг тус өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын аянд хамруулан, элэг шилжүүлэн суулгах нэн шаардлагатай 17 настай охиныг хагалгаанд оруулж, хагалгааны дараах зардлыг хандивын аянаар бүрдүүлжээ.

Онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулна
Онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулна
 
НЭМГ: Баянхошуу амбулатори, хүүхдийн сэргээн засах Хан-Туул төв дээр тус бүр 50 орыг нэмэлтээр дэлгэнэ
НЭМГ: Баянхошуу амбулатори, хүүхдийн сэргээн засах Хан-Туул төв дээр тус бүр 50 орыг нэмэлтээр дэлгэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.