Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол, БНФУ-ын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын танилцуулснаар онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явцуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг БНФУ-ын 57.9 сая еврогийн зээлээр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Төслийн зээлийн хэлэлцээрийг талууд энэ оны 10 дугаар сарын 16-нд байгуулжээ. Уг зээлийн хугацаа 30 жил, хүү нь жилийн 0.08 хувь бөгөөд бөгөөд эхний 10 жилд зээлийн үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөх юм.

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганд танилцуулахаар тогтов. Уг асуудлыг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байна.

АНУ дипломат харилцаагаа таслахаар болбол Куб улс бэлтгэлтэй байгаа
 
БОАЖЯ-ны газрын дарга нь мэргэжилтэн нарын боловсруулсан хуулийн төсөл, холбогдох материалыг бусдад өгчээ
БОАЖЯ-ны газрын дарга нь мэргэжилтэн нарын боловсруулсан хуулийн төсөл, холбогдох материалыг бусдад өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.