Өнгөрсөн лхагва гарагт сураггүй алга болсон Хонг Конгийн загвар өмсөгч, нөлөөлөгч Эбби Чойгийн цогцсыг хуучин нөхрийнх нь гэрээс олсон талаар мэдээлсэн. Тодруулбал, түүний экс нөхрийн гэрээс хохирогчийн эд эрхтэнүүд, махны хөрөө, хутга мөн хүний махаар хийсэн шөл бүхий хоол олдсон гэж цагдаагийнхан мэдээлээд байгаа юм. Мөн хохирогч Чойгийн биеийн үлдсэн хэсгийг хайж байгаа юм.
Тэгвэл тус хэрэгт Эбби Чойгийн хуучин нөхөр, хадмуудыг нь буруутгаж байна. Ингэхдээ хадам ээжийг нь хэргийг нуун дарагдуулсан, экс нөхөр, түүний ах, аав нарыг хүн амины хэрэгт буруутгаж, бүгдийг нь батлан даалтад гаргахаас татгалзжээ.
Цагдаагийн ахлах ахлагч Алан Чунг Чой болон түүний хуучин хадмууд "их хэмжээний" санхүүгийн маргаантай байсан гэжээ.
Эх сурвалж: BBC