Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Вансэмбэрүү цэцгийг гар дээрээс худалдаалж байсан иргэнийг илрүүлэн шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 5 секунд

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид энэ сарын 15-ны өдөр Байгалийн ургамлын тухай хуулиар “Нэн ховор ургамлын жагсаалт”-д багтсан Вансэмбэрүү (Saussurea involucrata) гэх цэцэгт ургамлыг иргэн “Д”-нь гар дээрээс худалдан борлуулж байсныг илрүүлэн шалгаж байна.

Урьдчилсан байдлаар иргэн “Д”-нь Вансэмбэрүү цэцгийг бусдаас худалдан авч, хадгалж ашиг олох зорилгоор цааш дамнан борлуулж байсан нь тогтоогдсон бөгөөд 1,2 кг хурааж авсан. Тухайн ургамлыг Байгалийн ургамлын тухай хуулинд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглахдаа Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авахаар эрх зүйн зохицуулалттай байдаг.

Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйл: Зохих зөвшөөрөлгүйгээр судалгаа шинжилгээнээс өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг ашиглавал хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.

Цоохор ирвэс агнаж, арьс толгойг нь тээвэрлэн авч явж байсныг илрүүлжээ
Цоохор ирвэс агнаж, арьс толгойг нь тээвэрлэн авч явж байсныг илрүүлжээ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна