69 кг-ын улсын аварга, Монгол Улсын шигшээ багийн тамирчин Олон Улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт “хүнд гартай” гэж яригддаг ОУХМ Монгол Улсын аварга Г.Баярхүү “YMW BUFFALO PROMOTION” буюу Солонгосын мэргэжлийн боксын холбоотой гэрээ байгуулжээ.
Тодруулбал, түүнийг “Мэргэжлийн бокс”-т хүч үзвэл илүү ирээдүйтэй хэмээн бокс сонирхогчид үздэг. Өмнө нь манай улсын шилдэг тулаанчид болох Пан азийн аварга Д.Лхагва, Чингис мэргэжлийн боксын холбооны тэргүүн Г.Баяртогтох нарын тулалдаж тив дэлхийн аварга болж байсан WBA, WBO холбоодын бүсийг авах зорилготойгоор Солонгосын мэргэжлийн боксын холбоонтой гэрээ байгуулсан байна.
Түүнчлэн саяхан болж өнгөрсөн Боксын УАШТ-д тэрбээр оролцоогүй нь үүнтэй холбоотой бөгөөд тэрбээр тэмцээний үеэр БНСУ-ыг зорьсон байжээ. Ташрамд дуулгахад, түүний анхны тэмцээн энэ сарын 18 буюу маргааш товлогджээ.
Э.Ариунтуяа