
Насанд хүрэгчдийн боксын ДАШТ Их Британ Улсын Ливерпүүл хотноо зургаадах өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээний медалийн төлөөх тулаанууд өнөөдөр эхэлж байгаа бөгөөд Монголын шигшээ багаас
- О. Бямба-Эрдэнэ Их Британийн тамирчин Камара Оделтай 12:00 цагаас
- Х.Билгүүнсайхан Испанийн Рафаэль Лозанотой 12:00 цагаас
- Б.Мөнгөнсаран Узбекистаны тамирчин Казакова Феруза 18:00 цагаас тулалдана.
Сонирхуулахад тэмцээд Монгол Улсыг төлөөлж Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү, Рубeн Пинейро Санчез, Ж.Еркин нарын удирдлага дор 10 тамирчин оролцсоноос 5 тамирчин нь медалийн төлөө шалгарсан. Насанд хүрэгчдийн боксын ДАШТ-ий хагас шигшээд өрсөлдөхөөр эрэгтэйчүүдийн төрөлд
- 70 кг-ын жинд ОУХМ Отгонбаатарын Бямба-Эрдэнэ,
- 55 кг-ын жинд ОУХМ Хархүүгийн Билгүүнсайхан,
- 50 кг-ын жинд ОУХМ Алдархишигийн Баттулга нар үлджээ.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Лутсайханы Алтанцэцэг болон ОУХМ Балсангийн Мөнгөнсаран нар багтаад байна.
Э.Ариунтөгс