Өнөөдөр болох үйл явдлыг хүргэж байна.
ТӨРИЙН ОРДОН
09:00 цагт: “Зөвлөлдөх уулзалт” санал асуулгын хоёр дахь шат эхэлнэ.
МУИС-ИЙН ТӨВ НОМЫН САН
09:30 цагт: “Агаар Нэг Хакатон 2023” уралдааны эцсийн шалгаруулалтын арга хэмжээ болно.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ
11:00 цагт: Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус хурлаар Монгол Улсын шүүхийн 2022 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ, шүүхийн хараат бус байдал, нөлөөллийн мэдүүлгийн шийдвэрлэлтийн талаар танилцуулна. Шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтнүүд ирэх учраас олны анхаарал татсан хэргүүдийн талаар тодруулга, мэдээлэл авах боломжтой. Хэвлэлийн хурлын төгсгөлд хэвлэлийн хурлын үеэр "Хөгжлийн банк"-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэвлэл, мэдээлэл, сэтгүүлчдийг хэрхэн сурвалжлуулах тухай товч мэдээлэл өгнө. /Тасганы овоо ШЕЗ-ийн байранд/
"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:30 цагт: Мөхөлд орсон хуш модны самрын хулгай буюу дүрэм журамгүй бизнесийн талаар "Тэнгэрлэг Монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ.
“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:30 цагт: Иргэний хөдөлгөөнүүд Үндсэн хуулийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Баянхонгор аймгийн Заг суманд орших олон мянган жилийн түүхтэй соёлын үл хөдлөх дурсгалууд болон Загийн голын сав газар уул уурхайн үйл ажиллагаанаас шалтгаалж сүйтгэгдэх, экологийн тэнцвэрт байдал алдагдах болж буй асуудлаар Заг сумын иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
12:30 цагт: "Бидэнд баярлах шалтгаан алга" Шинийн нэгний өглөө төв талбай дээр эсэргүүцэл илэрхийлэх болсон талаар ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос мэдээлэл хийнэ.