Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Харвардын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт 20 эмч, мэргэжилтэн шалгарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 48 секунд

Харвардын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн эхний 20 эмч, мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзан, баяр хүргэж амжилт хүслээ. Тодруулбал,

Эрүүл мэндийн салбар дахь ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх хүрээнд Харвардын их сургуулийн “Эрүүл мэндийн салбар дахь манлайлал” сэдэвт Зүүн өмнөд азийн бүсийн тэтгэлэгт хөтөлбөрт Монгол улсын Эрүүл мэндийн салбарын залуусыг хамруулах ажлыг Эрүүл мэндийн Дэд сайд С.Энхболдын санаачлагаар 2022 оноос судалж улмаар НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлэхээр болсон билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд 5 жилийн хугацаанд Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт 100 залуу манлайлагчдыг бэлтгэх бөгөөд 2023-2024 онд эхний 20 манлайлагчдыг бэлтгэхээр болсон.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд дээрх тэтгэлэгт хөтөлбөрийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зарласан бөгөөд 265 хүн материалаа илгээсэн бөгөөд Харвардын Их Сургуулиас хоёр үе шаттай сонгон шалгаруулалтыг явуулан тэтгэлэгт хөтөлбөрт оролцох 20 залууг шалгаруулсан бөгөөд хот болон орон нутгийн төр,хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч нар сонгогдсон.

"Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оролцогчдыг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд өнөөдөр эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзан баяр хүргэв. Мөн тэрбээр тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар үндсэн Харвардын Их Сургуулийн хөтөлбөрөөс гадна НҮБ-ын Хүүхдийн сангаас болон бусад манлайлагчдыг бэлддэг төрийн бус байгууллагуудтай хамтран нэмэлтээр эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого, салбарт хэрэгжиж бус хууль эрх зүйн ойлголт, гүйцэтгэлийн санхүүжилт, хувь хүний манлайлал, ЭМ байгууллагын менежмент, практикт суурилсан дүн шинжилгээ хийх, судалгааны арга зүйн чиглэлээр нэмэлт сургалт семинарыг зохион байгуулах болсон талаар мэдээллийг өгч сургалтанд амжилт хүслээ.

Энэ үеэр хамтран зохион байгуулагч болох НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси Комлан оролцож, нийт шалгарсан оролцогчдод баяр хүргэн зөөврийн компьютер бэлэглэснээс гадна, Малайз улсад сургалтад хамрагдах замын зардлыг НҮБ-ын Хүүхдийн сангаас даах шийдвэр гаргаж оролцогчдыг цаашид ч дэмжих талаараа хэлж, нийт оролцогчдод сургалтын өндөр амжилтыг хүсэв" гэж Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.

МИАТ: Өнөө өглөө Истанбул хот руу 2,7 тонн тусламжийн ачааг тээвэрлэлээ
МИАТ: Өнөө өглөө Истанбул хот руу 2,7 тонн тусламжийн ачааг тээвэрлэлээ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.