Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Эрт илрүүлэгт 852,834 хүн хамрагдаж 5,518 хавдрын тохиолдол илэрснээс 2347 нь хортой хавдар байна

Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
1 минут 12 секунд

Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн оны тавдугаар сараас хэрэгжүүлсэн энэхүү кампанит үзлэгт улсын хэмжээнд хүн амын 25.7 хувь буюу 852,834 хүн хамрагдсан байна.
Өвчлөлийн нийт 636,360 сэжигтэй тохиолдол дунд хоол боловсруулах тогтолцооны өвчин /48.3%/ зонхилж байгаа бол хүүхдийн өвчлөл дунд амны хөндийн өвчлөл өндөр үзүүлэлтэй байна. Эрт илрүүлгээр 5,518 хавдрын тохиолдол илэрснээс 2347 нь хорт хавдрын тохиолдол байжээ.
Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд зөвхөн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэмжээнд авч үзэхэд 383892 иргэн хамрагдаж зөвхөн энэ оны нэгдүгээр сарын 26-ны байдлаар 110,762 иргэн буюу 28.8 хувь нь хамрагдсан бөгөөд улаан хоолойн хавдрын урьтал эмгэг, ходоодны шарх, хавдар, элэгний хортой, хоргүй хавдар, умайн хүзүүний хавдрын урьтал эмгэг, элэгний В, С вирусийн шинэ тохиолдол зэрэг өвчлөл, өөрчлөлтүүд зонхилон илэрчээ.

Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 6-н хүртэл хойшиллоо
Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 6-н хүртэл хойшиллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд