Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Оюунжаргал: Хэрэглээний үнийн индексийг төр засаг бодлого боловсруулахдаа ашигладаг

Ангилал
Эдийн засаг Ярилцлага
Огноо
Унших
4 минут 2 секунд

Нийгэмд байнга маргаан дагуулдаг хэрэглээний үнийн индекс буюу иргэдийн өдөр тутмын бараа үйлчилгээний үнийг хэрхэн тооцдог талаар тодрууллаа.

-Хэрэглээний үнийн индексийг хэрхэн тооцож гаргадаг вэ. Жишээ нь, нэг литр сүүний үнэ 4429 төгрөг байна гэж сүүлд мэдээлсэн байсан. Гэтэл зарим иргэд ийм “4429” гэсэн ийм үнэ байхгүй гэдэг?

-Хэрэглээний үнийн индекс, түүнд ашиглагдах үнийн мэдээллийг цуглуулахдаа Улаанбаатар, аймаг, сумын гэсэн түвшинд цуглуулж мэдээллээ гаргадаг. Сумаа тухайн аймгийн хүн амынхаа 70 орчим хувийг эзэлдэг сумдыг сонгодог. Хэрэглээний сагсны үнийн мэдээллийг гаргах зах, худалдааны төв, дэлгүүрийг сонгохдоо хүн амын өргөнөөр үйлчлүүлдэг, сонголт ихтэй, үйл ажиллагаа нь тогтмол явагддаг газраас авдаг. Улаанбаатар, аймаг, сумын сонгох нэгжийн тоо харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, Улаанбаатар хотын хувьд 4-5, аймгийн хэмжээнд 3-4, сумын хэмжээнд 2-3 нэгжийг хамруулдаг.

Дундаж үнийн мэдээллийг гаргаж байгаа шалтгаан нь өргөн хэрэглээний бараа үйлчилгээний дунджаар ийм үнэтэй байна гэдгийг иргэдэд мэдээлэх, эрдэмтэн, судлаачдад судалгааны материал болгох, мөн ҮСХ өөрөө ашиглах зорилготой бэлтгэдэг.

Эдгээр цуглуулсан үнийг тус бүрээр нь ДУНДЖИЛЖ, дараа нь улсын хэмжээнд ДУНДАЖ үнэ ямар байгааг гаргадаг

-Хэрэглээний индескт өрхийн хэрэглээнд өргөнөөр хэрэглэгддэг бараа бүтээгдэхүүнийг сонгож сагсандаа оруулдаг. Энэ сагсны бүрдүүлэлтийг хийхдээ ҮСХ-ноос явуулж байгаа нийгэм, эдийн засгийн судалгааны дүнд үндэслэдэг. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар гарсан нийт бараа бүтээгдэхүүний зардалд 0.2 хувиас дээш эзэлсэн бүгдийг сонгож оруулдаг. 2020 оны байдлаар 410 бүтээгдэхүүн сагсанд тооцож оруулсан байгаа. Хэрэглээнд үндэслэж байгаа шалтгаан бол өрхийн хэрэглэж байгаа бараа үйлчилгээнд дараах өөрчлөлт орж байна, үнэ өсөж байна, буурч байна гэдэг мэдээллийг харуулдаг.

Үүн дээр төр засаг өрхийн гол хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ яагаад нэмэгдэж байна, эрэлт, нийлүүлэлттэй холбоотой юу гэдгийг тооцож бодлогоо боловсруулахад зориулж хэрэглээний үнийн индексийг гаргадаг.

-Бодлого боловсруулахад нөлөөлсөн жишээ бий юу?

-Тухайлбал, хавар болохоор махны үнэ өсдөг. Тэгэхээр иргэдийн амьдралын амжиргаанд нөлөөлж эхэлнэ. Иймээс Засгийн газраас үнийн савлагаанаас сэргийлж бага үнэтэй нөөцийн мах гаргадаг. Харин нөөцийн мах ямар үнэтэй байх вэ гэдгийг хэрэглээний үнийн индекс дээр тооцоолдог.

Бас өнгөрсөн жил гэхэд цар тахлын нөлөө, Хятад хилээ хаасан, тээвэр, ложистикийн хүндрэл зэргээс болж төмс, хүнсний нарийн ногооны хомстол үүсэж үнэ өссөн. Өмнөх жилээс 2-3 дахин, төмс гэхэд зарим газруудад 4 мянга, 5 мянга, улаан лооль, өргөст хэмх 20 мянгад хүрсэн. Иймд төрөөс дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих, бусад зохицуулалт хийж, нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн.

-Цагаан сарын мэдээллийн үеэр бор идээ ундад мөнгө их зарцуулдаг гэсэн байсан?

-Бидний Цагаан сарын баяртай холбогдуулсан мэдээлэл бол зөвхөн Сар шинийн зардлыг тооцох үүднээс гаргасан. Түүнээс махны үнэ тэд байна гэсэн мэдээллийг хүргэхийг зориогүй. Махны үнэ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 7 хоног, сар бүрээр гараад явж байгаа.

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.