Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 25 секунд

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтний эрч суларна. Тодруулбал, энэ сарын 11-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Мөн сарын 11-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -23...-28 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -17...-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө 0...-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.

ЭЕШ: Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл ирэх сарын 31 хүртэл үргэлжилнэ
ЭЕШ: Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл ирэх сарын 31 хүртэл үргэлжилнэ
 
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.