Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туркт болсон газар хөдлөлт 50 мегатон хүчтэй байжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 24 секунд
Зургийн тайлбар: ЗХУ-ын 1961 оны 10 дугаар сард хийсэн "Царь" устөрөгчийн бөмбөгийн туршилт

Туркийн Кахраманмарас мужид болсон газар хөдлөлт нь сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэг байжээ. Газар хөдлөлт 7.7 магнитудад хүрсэн нь 50 мегатон тэсрэх бөмбөгтэй дүйхүйц байсан аж. Харьцуулж үзвэл, ЗХУ-ын үед бүтээгдсэн, дэлхийн хамгийн хүчирхэг цөмийн бөмбөг “Царь” нь 50-58 мегатон байжээ. Харин Дэлхийн II дайны төгсгөлд АНУ-ын Хирошимад хаясан атомын бөмбөг 0.015 мегатон гэж тооцоолжээ. Цөмийн зэвсгийн тэсрэлтийн хүчийг мегатоноор хэмждэг. Нэг мегатон 1 сая тонн тринитротолуентэй (TNT) тэнцдэг байна.

Сүүлийн 63 жилийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт 1960 онд Чили улсад болсон. Тус газар хөдлөлт 9.5 магнитудад хүрчээ. Харин 2011 онд Японы ойролцоо далайд болсон 9 магнитудад газар хөдлөлтийн улмаас цунами үүсэж, 19,846 хүн үрэгдэж, 5,933 хүн бэртэж гэмтэж байсан юм.

Туркийн газар хөдлөлтэй холбоотой өмнөх мэдээг уншихыг хүсвэл энд дарна уу.

С.Батбаатар: Энэ сарын 14-15-нд зохион байгуулагдах Зөвлөлдах уулзалтад хамгийн багадаа 785 хүн ирж, төрийн хэрэг хэлэлцэнэ
С.Батбаатар: Энэ сарын 14-15-нд зохион байгуулагдах Зөвлөлдах уулзалтад хамгийн багадаа 785 хүн ирж, төрийн хэрэг хэлэлцэнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд