Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын аврагчид барилгын нурангиас үнэт эдлэл, бэлэн мөнгийг гаргаж хүлээлгэн өглөө

Ангилал
Дэлхий дахинд Бусад
Огноо
Унших
1 минут 7 секунд

БНТУ-ын Хатая мужид үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Аврах баг өчигдөр буюу 02 дугаар сарын 12-ны өдрийн 22:00 цаг /Анкарагийн цагаар 17:00/-т эрэн хайх ажиллагааг эхлүүлж, барилгын нурангиас хоёр том хүн нэг хүүхдийн цогцсыг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Мөн иргэдийн хүсэлтээр үнэт эдлэл, бэлэн мөнгийг гэрийнх нь нуранги дороос олж гарган холбогдох байгууллага, хүмүүст хүлээлгэн өгсөн байна.

Аврах багийн эмнэлгийн бүлэг 02 дугаар сарын 12-ны өдөр хээрийн эмнэлэгт нийт 96 хүнд /үүнээс 13 нь хүүхэд/ үзлэг, оношилгоо хийж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж ажилласан бөгөөд тус улсын Эрүүл мэндийн яамны биет төлөөлөгч болон тусгай хүчний секторын командлагч нар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган ажиллахаа мэдэгдсэн байна.

Улаанбаатарт -8 хэмийн хүйтэн
Улаанбаатарт -8 хэмийн хүйтэн
 
“Төрийн архивын удирдах ажилтан, улсын байцаагчдын нэгдсэн зөвлөгөөн” болж байна
“Төрийн архивын удирдах ажилтан, улсын байцаагчдын нэгдсэн зөвлөгөөн” болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.